Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
МАН: Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоосоо хангах ёстой гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж байгаа учраас газрын тос боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Энэтхэгийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт санхүүжилт болон төслийн явцын талаар мэдээлэл сонсжээ. Энэтхэгийн Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг 2019 онд эхлүүлсэн юм.

МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар “ Төслийн ажил 2021 оноос эхэлж, цар тахлын нөхцөл байдал тулгарсан ч ажлууд үргэлжилж байна. Нийт дөрвөн багц ажил гүйцэтгэх ёстойгоос гурав нь бүрэн хэрэгжсэн ч удааширсан ажлууд байна. Гол нь төсөлд нэмэлт санжүүжилт шаардлагатай болсон. Энэтхэгийн талтай ярилцаж, хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулахаар яаравчлах нь зүйтэй гэж үзлээ. 

Өнөөдрийн хурлаар мөн газрын тос олборлолтын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоосоо хангах ёстой гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж бий. Нэг сая 100 тоннд хүрч байсан олборлолт 530 мянган тоннд хүрч буурсан. Үүний учир шалтгааныг тодруулж, газрын тос олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх,  "Петро чайна дачин тамсаг" компанийн асуудлыг нэг талд нь гаргаж шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн" гэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан " Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг инженеринг, худалдан авалт, барьж байгуулах гэсэн ажлын хүрээнд дөрвөн багцад хувааж явуулж байгаа. Нэгдүгээр багцын ажил дуусаж улсын комисс хүлээж авах шатандаа явж байна. Хоёр, гуравдугаар багцын ажил хэрэгжээд явж байгаа, дөрөвдүгээр багц дээр 431 сая ам.долларын санхүүжилт нэмэх шаардлагатай болсон. Энэтхэгийн банкнаас дээрх мөнгийг нэмж зээлэх гэрээ байгуулах, УИХ-аар гэрээг соёрхон батлуулж байж төсөл зогсолтгүй явах нөхцөл бүрдэнэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй явж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын хэрэглээний 55 хувийг хангана" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.