Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцаж байна

​ Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдийн хамт өнөөдөр /2024.10.22/ Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцаж байна.

​Хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэнэ гэж УИХ-ын дарга мэдэгдсэн. Тэгвэл манай улсад санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой 30 хууль, 139 журам байна. Эдгээр журмуудыг багасгах, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хэрэгцээ шаардлага байгааг УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо.

​Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй тус хороо 2024 оны 3-р улирлын байдлаар 4.243 зохицуулалттай этгээд, 2.499 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан танилцууллаа.

​​УИХ-ын даргын зүгээс орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-уудад СЗХ-ноос өдөр тутамдаа хяналт тавин ажилладаг болоход анхаарлаа хандуулж ажиллана гэлээ. Мөн гаргаж буй санхүүгийн бүтээгдэхүүнүүд байгаль орчинд ээлтэй, ногоон санхүүжилт гэх мэтээр чиглэгдэх нь чухал байна гэлээ.

Уулзалт үргэлжилж байна

​

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.