Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, Др.Халид Шарифиг хүлээн авч уулзлаа

​Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг өнөөдөр (2024.10.28) Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, Др.Халид Шарифитай уулзаж, залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлого, санаачилга, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо. Уулзалтын эхэнд Др.Халид Шарифи, НҮБ-ын Хүн амын сангийн зорилтот үйл ажиллагаа нь залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн болон улс төрийн оролцоог дэмжихэд чиглэж ирснийг тодотгов. 

Түүнчлэн 2017 онд батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах үеэр НҮБ-ын Хүн амын сангийн зүгээс техник, арга зүйн дэмжлэгээр хамтран ажилласныг дурдаад, энэ хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээс танилцууллаа. УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж буйгийн хувьд бодлогын дэмжлэгийг бодитоор хэрэгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. 

​

Тэрбээр, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд парламентад суудалтай олон намын төлөөлөл багтсаныг тодотгоод, дээрх хуульд хэт ерөнхий байдлаар эсвэл дутуу орхигдсон зарим зохицуулалтуудыг тодорхой, ойлгомжтойгоор тусгах ёстой талаар байр сууриа хэллээ. Тухайлбал, орон нутагт залуучуудыг орон сууцжуулах хөтөлбөрийн хамрах хүрээг нэмэгдүүлэх, шинээр гарааны бизнес эрхлэгч залуусыг уян хатан нөхцөлөөр дэмжих зэрэг санаачилгуудыг хэлэлцэхээр төлөвлөж буйгаа дурдаж байв.  Уулзалтад оролцогч талууд цаашид хамтран өргөтгөсөн уулзалт, цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаас гадна залуу үеийнхэнд тулгарч буй сорилт, бэрхшээлүүдийг бодитоор тодорхойлох үүднээс бүх шатны судалгаа, мэдээллийг нээлттэй хэлэлцэхээр тогтов

​

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.