Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Дархан хотод хатуу хөл хорио тогтоолоо

Монгол Улсын Засгийн газар улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах хуулийн дагуу тав хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал захирамж гаргаж, Дархан-Уул аймагт өнөөдөр (2020.11.12)-өөс эхлээд хатуу хөл хорио тогтоогоод байна. Тус захирамжид дурдсанаар:

  • Арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан арилжааны банк, хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, хүнс үйлдвэрлэл, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг, усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны ажлаас бусад үйл ажиллагааг хязгаарлан, гамшгаас хамгаалах орон нутгийн мэргэжлийн алба, мэргэжлийн ангиудаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж байгууллагуудын ажил үйлчилгээ явуулахыг түр хугацаагаар зогсоох, 
  • Дээрх хугацаанд аймаг, сумын төвөөс гарах, орох чиглэлд иргэд, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах,
  • Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан орон гэртээ харгалзах хүнгүй 0-12 насны хүүхэдтэй албан хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцөл бололцоогоор хангах хэмээн бичжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.