Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.11.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 60.3 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Чуулганы 2024 оны аравдугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн талаарх Төсвийн байнгын хороо, УИХ дахь АН-ын санал, дүгнэлт болон Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн дүн шинжилгээний дүгнэлттэй тус тус танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсэг, Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалтыг явуулсан.

Хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй 14 саналаар санал хураалтыг үргэлжлүүлэв.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Э.Одбаяр, Ж.Золжаргал, Б.Бейсен нар өмнө нь санал хураалгасан зарчмын зөрүүтэй саналыг хүчингүй болгох горимын санал гаргахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Мөн хуулийн төслийн талаарх Төсвийн байнгын хорооноос дэмжээгүй саналуудаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус Байнгын хорооны саналыг дэмжлээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгүүдийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзсэн тул Төсвийн болон Хууль зүйн байнгын хороонд буцаав.

Дараа нь Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурал 2024 оны наймдугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг эхлүүлж, төсөл санаачлагчийн илтгэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Иймд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд тус бүрээр санал хураалт явуулахад, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлого, Төсөв, Эдийн засгийн байнгын хороонд тус тус шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо хуралдах болсон тул чуулганы нэгдсэн хуралдааныг цагийн хугацаатай түр завсарлууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.