Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ нь орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах үүрэгтэй

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ нь ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах үүрэг хүлээсэн байдаг. Эдгээр үүргээ хэрэгжүүлж ажиллахыг НХШГ-аас анхааруулж, албан газруудад мэдэгдэл хүргэлээ. Энэ талаар НХШГ-ын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганбатаас тодрууллаа.

Тэрбээр "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу 2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд байцаагч нар чиглэл тус бүрээр хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтаар орчны аюулгүй байдал алдагдсан, ойр орчмын 50 метр хүртэлх газарт цэвэрлэгээ, үйлчилгээг хийхгүй байх зөрчил түгээмэл илэрч байна. Тиймээс НХШГ-аас нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л шатны аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ-д албан мэдэгдэл хүргүүллээ. Мэдэгдлийн хүрээнд хэд хэдэн үүрэг даалгавар өглөө. Орчны аюулгүй байдлыг хангах, орчны 50 метрийн цэвэрлэгээ, үйлчилгээ, өвлийн цагт халтиргаа гулгааг арилгах, өөрийн эзэмшлийн газрын хашаа хайсны аюулгүй байдлыг хангуулах, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, нийтийн эзэмшлийн зам, талбайн эвдэрсэн хэсгийг засах, орон сууцны байранд лифтний засвар, үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар тогтмол хийлгэх, барилгын гадна фасадын өнгө үзэмжийг сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрлэх албан мэдэгдэл хүргэлээ" гэсэн юм.

Албан байгууллагуудад өгсөн мэдэгдлийн хүрээнд хийсэн ажлыг 2025 оны төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад тусгаж, гүйцэтгэлийг шалгах юм. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авах, эрх бүхий албан тушаалтны хугацаатай үүрэг даалгавраар хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.