Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ШУУРХАЙ: Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шийдвэрийг танилцуулж байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Өнөрэцэгт холбогдох хэргийг хаалттай хэлэлцэж, магадлал гаргасныг олон нийтэд нээлттэй танилцууллаа.

Магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны долдугаар сарын 18,19-ны 707 дугаартай шийтгэх тогтоол давж заалдах шатны гомдол гаргасан хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт нотолбол зохих зүйлүүд батлагдаж тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Хэргийн бодит байдлыг тогтоож, хуульд нийцсэн шүүгдэгчид холбогдох хэргүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн үйлдсэн хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн хэргийн хэм хэмжээнд нийцсэн байна гэж дүгнэж байна.

Хаалттай шүүх хурлын үйл ажиллагааг тодруулж ярих боломжгүй учраас өмгөөлөгч нарын, шүүгдэгчийн гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, магадлалд тодорхой бичгээр хүргүүлнэ. Шүүгдэгч нь цагдан хоригдсон 111-ийг эдлэх ялд нь оруулан тооцох, энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл Улсын Дээд Шүүхэд хуульд заасан үндэслэлээр оролцогчид гомдол гаргах эрхтэйг дурдсан юм.лаа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.