Уншиж байна...
М.Батбаяр: Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй, ухаалаг тогтвортой хот болгон хөгжүүлнэУлсын дээд шүүхээс мэдэгдэл гаргажээТамхины хяналтыг чангаруулж, татвар, үнийг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн байна“Hulegu Pictures”, “Favway”-ийн хамтын бүтээл "Хүлээх өрөө" нээлтээ хийнэЛ.Оюун-Эрдэнэ: “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэнАнхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэвЗам, тээврийн хөгжлийн яаманд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаФОТО: Цаг мөч нь эгзэгтэй таарсан гэрэл зургуудМонгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай болжээСургуулийн үдийн хоолны шим тэжээлийн байдал сайжирчээГашуудал зарласантай холбогдуулан бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оруулжээМаргааш Ерөнхийлөгч агсан П.Очирбатыг сүүлчийн замд үдэх арга хэмжээнд зам хаах чиглэлүүд
Дархлааг тань дэмжих СОНИРХОЛТОЙ аргууд

Энэ удаагийн нийтлэлээрээ дархлаа сэргээх хамгийн үр дүнтэй басхүү өмнө нь сонсож байгаагүй сонирхолтой аргуудыг хүргэж байна. Та бүхэн олон нийтийн газраар зорчихгүй байж гэрээсээ гарахаар болбол амны хаалтаа байнга зүүж,  үргэлж гараа ариутгаж, их инээж бага уурлаарай.

Хурц үнэртэй хоол идэх

Хоол тань илүү хурц үнэртэй байх тусам дархлааг илүү сайн дэмждэг гэнэ. Тухайлбал, цагаан гаа, хүн орхоодой, түүхий сармис зэрэг нь дорнын анагаах ухааны эмчилгээнд олон зуун жилийн турш шагшигдаж иржээ. Та эдгээрийг цай, хоолондоо хийж хэрэглэснээр дархлаагаа дэмжээд зогсохгүй, ханиад хүрсэн үед хэрэглэх нь ч мөн ихээхэн тустай.

Массаж хийлгэх

Дархлаагаа дэмжих дараагийн хачирхалтай арга бол массаж хийлгэх юм. Лос Анжелес хотын Cedars-Sinai эрүүл мэндийн судалгааны төвийн судлаачид 45 минут массаж хийлгэсэн хүнийг судлахад гадны нөлөөллийн өвчнийг эсэргүүцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг лимфоцит буюу цусан дахь тунгалгийн эсийн тоо нэмэгдсэн байна. Мөн массаж хийлгэсний дараа үрэвсэлд чухал үүрэг гүйцэтгэдэг нуклийн хүчил дэх цитозиний хэмжээ үлэмж буурсан үзүүлэлт гарчээ. 

Массаж хийлгэх нь ядаргаа тайлаад зогсохгүй кортизол, стрессийн даавар, вазопрессин даавар буюу түрэмгий зан, уур уцаартай авир гарах нөлөөлдөг дааврыг ялгарлыг бууруулж байжээ.  

Дотно харилцаанд орох

Илүү их инээж, бага уцаарлан, ойр ойрхон дотно харилцаанд орох нь таны дархлааг дэмжиж ханиад томуунаас сэргийлэхэд ихээхэн тустай байна. 

АНУ-ын Пенсильван мужийн Уилкс Барре хотын судлаачид долоо хоног тутам тогтмол хоёр удаа дотно харилцаанд ордог болон огт ордоггүй хүмүүсийн дархлалын системийг харьцуулжээ. Судалгааны үр дүнд тогтмол дотно харилцаанд ордог хүмүүсийн дархлаа ордоггүй хүмүүсийнхээс 33 хувиар илүү, байж аз жаргалын даавар болох эндорфинийг илүү их ялгаруулж байжээ.

Наран цэцгийн үр идэх

Наран цэцгийн үр нь фосфор, манги, витамин b-6, E зэрэг олон төрлийн витаминаар баялаг. Энэ үр нь бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангаж болон цусны эргэлтийг сайжруулах ид шидтэй. Мөн витамин Е нь  авокадо болон хүрэн бууцайд их хэмжээгээр агуулагдана.

Байгальтай ойр байх

Японы шинжлэх ухаанчид “forest therapy” буюу байгалийн эмчилгээг дархлаагаа сайжруулах шилдэг жор хэмээдэг нь оргүй зүйл огт биш юм. Судалгаагаар 6 цаг ууланд алхсан хүний биед Natural killer буюу хавдарэс вирусээр халдварлагдсан эсийг таньж устгадаг эсийн идэвхжил хоёр хоногийн турш хамгийн өндөр хэмжээнд байдаг аж. Ойрхон очих ой мод байхгүй байна гэж үү, ууланд алхаарай.

Ашигтай бактери нь дархлааны эх үүсвэр

Пробиотик болох комбуча (уламжлалт аргаар ферментжүүлсэн олон төрлийн амин дэм антиоксидантаар баялаг ундаа эсхүл цай), тараг, цөцгий зэрэг нь таны ходоодны ашигтай бактерийн хэмжээг нэмэгдүүлнэ. 

Таны дархлааны эсийн 70 хувь нь ходоодонд агуулагдах тул ашигтай бактериа тэнцвэржүүлснээр өвчин үүсгэгч бичил организмыг эсэргүүцэх чадвартай болдог. 

Нарнаас энерги авах

Нарны туяа нь витамин D гийн эх ундарга юм. Та өдөрт 15-20 минут гадаа байж, нарны энерги авахад  л хангалттай. Нарны туяа цусны цагаан эсийн боловсруулалтыг нэмэгдүүлж, дархлааны системийг илүү хүчирхэг болгодог. 

Түүгээр ч үл барам нарны туяа нь аз жаргалын даавар болох эндорфенийг үүсгэдэг ба судас хатуурал, саажилт зэрэг мэдрэлийн  системээс үүдэх өвчлөлийг бууруулдаг. Тиймдээ ч зуны улиралд бага унтсан ч илүү эрч хүчтэй байдаг нь нарны туяаг их авсантай холбоотой байдаг аж.

Навчит ногоо голчлон хэрэглэх

Дархлаагаа дэмжих нэрийдлээр өөх ихтэй мах их хэмжээгээр хэрэглэх нь тийм ч таатай биш.  Харин үүний оронд олон төрлийн навчит ногоогоор хоолны цэсээ баяжуулах хэрэгтэй. Үүнд бууцай, чинцай, байцаа, буржгар байцаа, далайн замаг зэрэг маш олон нэр төрөл багтана.

Навчит ногоо нь төмөр, кальцийн гол эх үүсвэр болдог төдийгүй, К аминдэм бета-каротин, антиоксидант, үрэвслийн ба хорт хавдрын эсрэг үйлчлэл бүхий кверцитин (Quercetin) хэмээх флавонойд  баялаг тул бие махбодийн дархлааг сайжруулдаг аж. 

Эдгээр ногоог хэрэглэхийн өмнө давстай усанд 10-15 минут орчим байлган шороо, тоос, хортон шавьжны өт, авгалдай зэргээс цэвэрлэж байж хэрэглэдэг. 

 

Эх сурвалж: Laed.style

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.