Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Туул голын усанд хийсэн шинжилгээний сорьцод гэдэсний савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрчээ
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу БОСШТ-ийн судлаачид, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн аравдугаар сарын 29-ний өдөр Туул голын Сонсголонгийн гүүр, Сонгины ам, Биокомбинат орчмын дөрвөн цэгээс усны сорьц авч, зарим хувирамтгай нэгдэл болон физик үзүүлэлтүүдийг газар дээр нь хэмжиж, нарийвчилсан шинжилгээнд илгээсэн билээ.
Усны газрын харьяа Усны төв лабораторид ерөнхий хими болон нян судлалын шинжилгээг хийлгэж, үр дүнг нь хүлээн авчээ.
Усны сорьцын шинжилгээний үр дүнг Усан орчны чанарын үзүүлэлт, Ерөнхий шаардлага MNS 4586:1998 стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулахад,
Сонгины ам орчмын хоёр цэгийн усны сорьцод аммонийн азот(NH4)-ын агууламж 20-22.6 дахин, төмөр (Fe3+)-ийн агууламж 1.6 дахин, сульфат (SO42-)-ын агууламж 1.1 дахин хэтэрсэн бол Биокомбинат орчмын усны сорьцод аммонийн азот(NH4)-ын агууламж 5.4 дахин хэтэрсэн байна.
Сонгины ам, Биокомбинат орчмын Туул голын усны сорьцод гэдэсний савханцар, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрсэн.
Шинжилгээний үр дүнгээс харахад, Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус нийлүүлснээс доош хэсгийн Туул голын усны чанар эрс муудаж, байгалийн унаган төрх нь алдагдсан байна.
Мөн ахуйн гаралтай бохирдлыг илэрхийлэгч азотот нэгдлүүд стандартын хүлцэх дээд агууламжаас хэтэрч, нянгийн бохирдолтой гарсан гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.