Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлэлт жил бүр нэмэгдсээр байна

Авлигатай тэмцэх газраас Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт, “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг хэрэгжүүлэх чиглэлээр 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтэд дүн шинжилгээ хийв.

Төсвийн хөрөнгийн захиран зарцуулалт, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүргүүлсэн Зөвлөмжид авлига, ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон, анхаарах шаардлагатай эрсдэл бүхий асуудлуудыг дурдсаар байтал хэрэгжилтийг дутуу, ерөнхий байдлаар тайлагнасан, нотломж хангалтгүй байгаа нь удирдлагын манлайлалгүй, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэлгүй, дотоод хяналт шалгалт явуулаагүйтэй холбоотой байна.

Авлигатай тэмцэх газраас 21 аймгийн удирдлагуудад хүргүүлсэн Зөвлөмжийг үр дүнтэй хэрэгжүүлснээр 2025 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг зохих журмын дагуу судалгаанд суурилж зөв төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүсч буй шалтгаан нөхцөлийг арилгах бүрэн боломжтой юм.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, холбогдох журамд өөрчлөлт оруулах, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр Авлигатай тэмцэх газраас байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажилласны үр дүнд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлэлт 2021 онд 26, 2022 онд 43, 2023 онд 62 хувьтай үнэлэгдсэн буюу жил бүр өссөн үзүүлэлттэй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.