Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Чингэлтэй дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 100 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан хангамж болон бусад шаардлагатай гэсэн нийт 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа билээ.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1-16, 20-22 дугаар хороо өнгөрсөн оны үлдэгдэл бодис 155 тонн, дайрга 87 метр.куб байгаа бөгөөд нэмэлтээр 1500 тонн давс, 1500 тонн бодис, 500 метр.куб хайрга, дайрга нөөцөлжээ. Өвөл замын цэвэрлэгээ, үйлчилгээнд ашиглах машин, техникийн хувьд давс бодис цацах камаз 11, цас үлээгч, давс цацагчтай зориулалтын машин 2, цас ачих зориулалтаар ковш 2,  грейдэр 1, экскаватор 2, далангийн индүү 1, хог тээвэрлэх шахдаг машин 18, жижиг самосвол 19, авто замын нуух шүүрдэх шүүрдэгч машин 3, бусад техник 31 буюу нийт 90 техник хэрэгслийн бэлэн байдлыг хангасан байна. Мөн тохижилт үйлчилгээний ажилчдын хувцас, багаж хэрэгслийг бүрэн бэлтгэжээ.

Чингэлтэй дүүргийн 17-20, 23, 24 дүгээр хороо 201 тонн тусгай зориулалтын бодис, 220 тонн тусгай зориулалтын давс нөөцөлсөн. Хог тээврийн машин 16, зам шүүрдэгч жижиг машин 2, давс цацагч машин 2.5 тонн багтаамжтай 1, давс цацагч машин 8 тонн багтаамжтай 1, ковш 2, цас ачих машин 2, ажилчдын нэг автобус гээд нийт 26 машин техник хэрэгслийн бэлэн байдлыг хангажээ.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 966.5 тонн давс, 362.5 тонн бодис, 174 метр.куб дайрга нөөцлөөд байна. Тус дүүргийн зам цэвэрлэгээний нийт 8 байгууллагад 34 тусгай зориулалтын автомашин, 48 тоног төхөөрөмжийг бэлтгэжээ.

Сүхбаатар дүүргийн хувьд зам талбайн цэвэрлэгээний асуудал хариуцсан байгууллагуудад хяналт шалгалт хийж, давс, бодисын нөөцийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, “Сүхбаатар тохижилт” ХХК нь 30 шуудай бодис, 10 тонн давс нөөцөлж, 3 машин, техник хэрэгслийн тос масло, дугуй сольсон. “Шинэ цагийн зам” ХХК нь 73 тонн давс, 15 тонн тусгай бодис нөөцөлж, өвлийн ажлын хувцас 18 ажилтанд тарааж өгсөн, 5 техник хэрэгслийн тос масло, дугуй сольсон. “Найши трейд” ХХК нь 100 гаруй тонн давс, 60 гаруй тонн бодис нөөцөлж, нийт 75 ажилтанд өвлийн хувцас тарааж өгсөн. 27 техник хэрэгслийн тос масло, дугуй сольсон байна.

“Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ нь 500 гаруй тонн давс, 160 орчим тонн тусгай бодис нөөцөлж, 250 өвлийн ажлын хувцас бэлтгэснээс 109 өвлийн ажлын хувцас ажилтанд тараасан байна. 43 техник хэрэгслийн тос масло, дугуй сольсон. “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ нь 100 орчим тонн давс, 20 орчим тонн бодис нөөцөлж, 57 өвлийн ажлын хувцас захиалсан. Нийт 12 техник хэрэгслийн тос масло, дугуй сольжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.