Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг өнөөдөр /2024.11.18/ хүлээн авч уулзаж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлс, энх тайван, хүний эрхийг дээдлэх, жендэрийн эрх тэгш, тогтвортой байдлыг хангах хамтын ашиг сонирхолд тулгуурлаж идэвхтэй хөгжиж ирснийг онцлов. Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” Канад Улстай бүхий л чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд үүний тод илрэл нь өнгөрсөн жил хоёр улсын харилцааны түвшин шат ахиж Иж бүрэн түншлэлд хүрснийг тэмдэглэв.  

Элчин сайд Сандра Шуфани Канад, Монголын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахад чухал ач холбогдол өгч байгаагаа тэмдэглээд, энэ оноос Канад Улсаас хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “ЭККО-ФАРМ” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлснийг онцлов.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Канад Улс нь хөдөө аж ахуйн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг гэдгийг онцолж, манай орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв. Тэрээр хоёр талын харилцаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг дурдаж, цаашид улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад чиглэсэн аливаа санал, санаачилга, бодлогыг УИХ-ын зүгээс дэмжиж ажиллахыг илэрхийллээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.