Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
УИХ-ын гишүүн Б.Батбаатар Төсвийн байнгын хорооны даргыг Ёс зүй, дэгийн байнгын хороонд өглөө

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Батын Батбаатар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг Ёс зүй, дэгийн байнгын хороонд шалгуулахаар өнгөрсөн даваа гаригт ханджээ.  Учир нь Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн   өөрийнх нь бүрэн эрхэд халдсан гэж үзэж Ёс зүйн байнгын хороонд албан бичиг хүргүүлсэн нь энэ аж.

 Тус албан бичигт “ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг зааж, 8 дугаар зүйлийн 8.1.9-д “хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо холбогдох Байнгын хороонд ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө хүргүүлэх:, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд Байнгын хорооны хуралдаанаар  хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах тухай зааж, 39 дүгээр зүйлийн 39.14-т “Гишүүн, нам, эвслийн бүлэг энэ хуулийн 39.17-д заасан зарчмын зөрүүтэй саналаа хууль, тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэж байгаагаас бусад тохиолдолд холбогдох Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулахаас ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө бичгээр урьдчилан ирүүлсэн байна” гэж заасан болно. Иймд УИХ-ын гишүүн Б.Батбаатар миний дээрхи хууль тогтоомжид заасан бүрэн эрхэд халдсан асуудлаар дараах мэдээллийг гаргаж байна:

     Төсвийн байнгын хорооны дарга, Төсвийн ажлын хэсгийн дарга Ц.Даваасүрэн нь УИХ-ын гишүүн Б.Батбаатарын гаргасан 2025 оны Төсвийн төсөл хэлэлцэхтэй холбоотой 53  заалт бүхий зарчмын зөрүүтэй саналуудыг хуульд заасан хугацаанд бичгээр хүргүүлсэн боловч хүлээн авч Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлээгүй, санал хураалгаагүй болно.

    Дээр дурдсан хуулиуд болон “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.3-т Үндсэн хууль, хууль ёсыг дээдлэн сахиж биелүүлэх: 3 дугаар зүйлийн 3.6-д “Гишүүн цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон ургалч үзлийн үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэх зарчмыг баримтална” гэж заасныг зөрчсөн байна. Иймд дээр дурдсан асуудлаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу хянан шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авна уу” гэжээ.  

   Ямартай ч Ёс зүй, дэгийн байнгын хороо Ц.Даваасүрэн гишүүнийг ёс зүй алдсан эсэхийг нь хэлэлцэх шаардлага гарсан байна.

No description available.

                                                                              О.Янжинлхам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.