Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх ажлын талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхий Сайдын 2024 оны 9 сарын 18-ны өдөр 01 албан даалгаварт Нийгэм эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг гаргах, үүнтэй уялдуулаад Засгийн газрын гишүүд, сайдын ажлын гүйцэтгэл, яамдын ажлын гүйцэтгэлийг үнэлдэг, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг байх албан даалгаврын хүрээнд ажлаа тайлагнаж та бүхэнд долоо хоног бүрд, улиралдаа ажлын тайлангаа танилцуулах болно.
Монгол Улсын Засгийн газар, Нийгэм эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг үнэлэх ажлыг эрчимтэй хийхээр ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд мэдээлэл хүргэж байна. Нийгэм эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийн асуудал нь цоо шинэ зүйл биш юм. 2018 онд анх тогтоол гаргасан бөгөөд тухайн үеийн үйл ажиллагаа болон салбараар нь Засгийн газар болон яамдын бүтэцтэй уялдаж хийгдэж байсан. Засгийн газар бүрдээд 2024 оноос 2028 он эхлээд явж байхад 2018 оныхоор явж болохгүй шинэчлэгдэж чадаагүй байна. Засгийн газар шинэ бүтэц, шинэ бодлогоор ажиллахаар байтал нийгэм эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт шинэчлэгдээгүй байгаа нь таарахгүй байна. ХЗДХЯ яам, Сангийн яам хоёр дээр шинэчлэх ажлын үзүүлэлтүүд хийгдсэн бөгөөд бусад яаман дээр хийгдээгүй, шинэчлэх ажлуудыг эрчимжүүлэх шаардлага байна. Энэ оны арван хоёрдугаар сард багтаад бүх яам, төрийн нарийн бичгийн дарга нарыг хүлээж уулзаж шинэчлэх чиглэл дээр ажиллана.
Засгийн газар, яамд өөрсдийгөө үнэлдэг, бодит байдал дээр иргэдийн сэтгэл ханамж, иргэдэд хүртээмжтэй байгаа үйлчилгээний стандарт нь ахиц дэвшил гардаггүй. Иргэдийн гомдол санал дээр уялдаатайгаар судлахад төрийн байгууллага, албан тушаалтан өөрөө өөрсдөдөө үнэлгээ гаргадаг. Нийгэм эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт, төрийн байгууллага, яамдын хэрэгжүүлж буй бодлого авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь нийгэм эдийн засагт хэр үр дүнтэй, үр нөлөөтэйг үнэлдэг шалгууруудыг гаргах ёстой. Иймээс олон улсын индексүүдийг ашиглах хэрэгтэй.
Монгол улс авлигын индексээрээ дэлхийн 180 улсаас 121 дээр байна. Авлигатай тэмцэх ажил гэдэг зөвхөн АТГ-ын ажил юм шиг ойлгож болохгүй. Авлигын индексийг бууруулахад оролцдог, ажил хүлээдэг, үүрэг хүлээдэг, тайлагнадаг болох хэрэгтэй. Салбарын бодлогыг олон улсын индекстэй уялдуулах шаардлагатай байгаа юм. Монгол Улс чөлөөт эдийн засагтай, Ардчилсан орон.Төрийн өмчит компаниуд ашиггүй ажиллаж байгаа хэр нь болоод байдаг. Иргэдтэй уралдаад бизнес хийдэг, захирлууд нь маш их хангамжтай, өндөр цалинтай байдаг энэхүү асуудлыг засах, төрийн өмчит компаниудыг цэгцлэх цаг нь болсон. Засгийн газраас тогтоол гараад төрийн бүтээмжийг дээшлүүлэх үндэсний хороо байгуулан гишүүнээр манай байгууллага хамтран ажиллаж байна. Чиглэл болон салбар бүр дээр нь олон улсын индексийг оруулах, бодитой үнэлдэг дүгнэдэг болмоор байна.
2024 онд Зөвшөөрлийн тухай хууль баталсан. Монгол улсад 1800 гаруй төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг. 360 гаруй зөвшөөрөл олгодог, 200 гаруй нь тусгай зөвшөөрөл бусад нь энгийн зөвшөөрөл. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь хуулийн хэрэгжилтийн хүрээнд хуулийг хангаж ажиллах үүрэгтэй. Нийслэл, дүүрэгт мөрдөж ажиллаж байгаа журмууд байна. Зөвшөөрөл гэж нэрлэхгүй байгаа хэр нь зөвшөөрлөөс илүү хүнд сурталтай зүйлийг бий болгочихсон бүртгэнэ бүртгэхгүй гэдэг энэ нь зөвшөөрөхгүй гэдэгтэй адил. Иргэд, аж ахуйн нэгжүүдийг чирэгдүүлдэг. Хуульд байхгүй байгуулахыг дотоод журмыг үгүй болгохоор Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас ХЗДХ-ийн сайдад албан бичиг хүргүүлсэн. Хуульд нийцэхгүй дүрэм журмыг халахаар ажиллах болно.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь иргэдийн өргөдөл гомдлоор хяналт шалгалт хийдэг. Одоогоор 29 өргөдөл гомдол хянагдаж байна. Иргэдийн асуудлыг шийддэггүй, хууль биелүүлдэггүй дарга даамал их байна. Энэ асуудал дээр хяналт шалгалтын баг ажиллаж байна. Хуулиас илүү эрх мэдэлтэй дарга нарыг олон нийтэд ил тод зарлаад хариуцлага яриулах хэрэгтэй. Тиймээс өргөдөл гомдлыг чанараар нь ялгаж ажиллаж байна. Төрийн байгууллага дээр байгаа чиг үүргийн давхардлыг арилгана. Хүнд суртал үүсгээд байгаа элдэв бүтцийг арилгахаар процессын дахин инженерчлэл хийнэ. Ирэх жилийн төлөвлөгөөнд эмийн чанарын асуудал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эмийн чанарын асуудал дээр тайлан судалгаа хийсэн байна. Ноцтой дүгнэлт гарсан. Эмийн чанарын асуудал дээр процессын инженерчлэл хийгдэнэ. Бид эрүүл мэндийн бүх асуудлыг шийдэж чадахгүй ч гэсэн эмийн чанарын асуудал дээр ахиц дэвшил гаргана. Бодлого дээр алдаа байна уу эмийн лаборатори, түгээх, нийлүүлэлт эсвэл стандартад асуудал байна уу гэдэг дээр ажиллах болно.
Процессын дахин инженерчлэлийг цагдаагийн байгууллага дээр хийх хүсэлт удирдлагаас нь тавьсан. Иргэд маш их хохирдог дүүргийнхээ цагдаа дээр гомдол гаргадаг, хэрэг нь шийдгэдэггүй яагаад нэг дүүргийн мөрдөн байцаагч 50 хавтаст хэрэг шалгах байтал зуун тавиас 200 гаруй хэрэгтэй байна гэдэг. Ийм их ачаалалтай байгаа хүн яаж иргэдийн хэргийг мөрдөх вэ, яаж хохирлыг нь барагдуулах вэ энэ асуудлыг цэгцэлнэ. Нэг мөрдөн байцаагч дээр арав гаруй дарга байна. Олон дарга нар үүрэг чиглэл өгдөг дор нь ажил хийж байгаа хүн цөөхөн болоод асуудал шийдэгдэхгүй байна гэсэн асуудал дээр цагдаагийн байгууллага дээр процессын дахин инженерчлэл хийгдэх болно. Үр дүнд нь иргэдийн асуудал шийдэгддэг улс болох болно. Үр дүн гарах боломжтой гэж харж байна. Нөгөө талаас Засгийн газрын яам, агентлагууд хамтарч ажиллана.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын хийж байгаа болон цаашид хийх ажлын явцыг танилцууллаа.