Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
МХАҮТ-ын ерөнхийлөгчийн нөхөн сонгуулийн өмнө гол өрсөлдөгч болох Т.Дүүрэнг хорьжээ

       Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ээлжит бус XXII их хурал өнөөдөр  болно. Энэ хурлын  хамгийн их анхаарал татаж байгаа нь Танхимын ерөнхийлөгчийн нөхөн сонгууль.

    Тус  нөхөн  сонгуульд Т.Дүүрэн, “Таван богд”-ын Ц.Баатарсайхан, “Урбанек”-ийн Г.Лхагважав  нар өрсөлдөх нь одоогоор ил болсон мэдээлэл. Харин Танхимын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр  Т.Дүүрэнд таслан сэргийлэх арга хэмжээ авч байна гээд гуч хоног хорихоор болов. Хэнийг энэ сонгуульд ялуулах гэж хаанаас шидсэн чулуу хамгийн боломжит дэмжлэг авах магадлалтай Т.Дүүрэнг онилов.

      Т.Дүүрэн өөрийн сошиал хуудаснаа “ Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Мөн тэрээр өчигдөр MNB сувгаар ярилцлага өгөх байсан ч гаргахыг нь хориглосон тухай өөрийн нүүр хуудсандаа бичсэн бөгөөд “...Үг хэлэх, өөрийгөө өмгөөлөх бүх эрхийг хязгаарлалаа. Энэ улсад хувийн хэвшлийн орон зай байхгүй болжээ. Өнөөдөр намайг, маргааш та нарыг дуудаж  таслан хорих  аж” хэмээсэн байна.

    МХАҮТ нь Монголын бизнес эрхлэгчдийн нэгдэл болсон хамгийн том төрийн бус байгууллага.  Улс төрөөс харьцангуй тусдаа, хамаарал багатай явж ирсэн  байгууллага.  Ямартай ч олон нийт, хэвлэл мэдээллийнхний анзаарч байгаагаар Т.Дүүрэнг хорих ажиллагаа Танхимын нөхөн  сонгуультай хамаатай болох нь гарцаагүй гэж үзэж байна.  Мөн ажиглагчдын  таамгаар бол улс төрийн оролцоотой аж. Т.Дүүрэнтэй өрсөлдөх гол өрсөлдөгч нь Ц.Баатарсайхан бөгөөд улс төрийн дэмжлэг ихтэй, энэ сонгуульд ялах гэж хамгийн их хичээж байгаа хүн гэх юм билээ.  Ямартай ч нөхөн сонгуулийн үр дүн өнөөдөр гарна. Хэдийгээр нөхөн сонгуулийн өмнөх өдөр хоригдсон ч Т.Дүүрэн  өрсөлдөхөөсөө татгалзахгүйгээ өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл  хоригдож байгаа ч нэрээ татахгүй гэсэн байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.