Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
2019-2023 онд улсын хэмжээнд хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаад хохирсон нийт 1748 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэн байна
Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын байранд ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах бодлогын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар тогтолцооны шинэчлэл хийхээр зорьж байгаа.
Бодлогын шинэчлэл танилцуулах хэлэлцүүлгийг төрийн болон олон улсын байгууллага, нийгмийн түншлэгч талуудад НҮБ-тай хамтран зохион байгууллаа.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ, салбар дундын оролцоо, эрсдэлийг хянах асуудал чухал.
2019-2023 онд улсын хэмжээнд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ 240 хүн амь насаа алдаж, 823 хүн хүнд, 686 хүн хөнгөн гэмтэж, нийт 1748 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэн байна.
Энэ нь зөвхөн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвд /ХАБЭМТ/ онош баталгаажсан тохиодлын тоо бөгөөд өгөгдөлд суурилсан аргачлалаар тооцож үзвэл бодит нас баралт хэд дахин өндөр гарч буйг судлаачид танилцуулсан. Өөрөөр хэлбэл дээрх үзүүлэлт бүртгэл мэдээлэл хангалтгүй байгааг харуулж буй юм.
2035 он гэхэд нийт ажиллах хүчний эрэлт 19.1 хувиар, ҮОМШӨ-ний өндөр эрсдэлтэй уул уурхай, олборлолтын салбарт 32.5, боловсруулах үйлдвэрт 63.3, барилгын салбарт 55.9 мянган хүнээр тус тус нэмэгдэх төлөвтэй байна. Үүнийг дагаад өвчлөл, осол гэмтлийн тоо өсөх эрсдэлтэй.
Тиймээс бодлогын шинэчлэлийг эхлүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг талуудын оролцоотойгоор боловсруулж, 2025 оны Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Цаашид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, хөдөлмөрийн хяналттай уялдсан ХАБЭМ-ийн урьдчилан сэргийлэх тогтолцоог хөгжүүлэх, урьдчилан сэргийлэх дэд бүтцийг сайжруулах, цахим жилжилтийг хэрэгжүүлнэ хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.