Уншиж байна...
УГТЭ: Мэдрэлийн мэс заслын тасаг Олон улсын “Вирту” сангийн эмч нартай хамтран 120 орчим хүнд тархи, нуруу нугасны нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийлээАН-аас сонгуулийн үеэр гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийлээҮерийн эрсдэлээс сэргийлж, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэн үерийн даланг өргөтгөж, хүчитгэнэМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээГадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 73.2 хувь нь сонгуульд оролцжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтан авлааЦагааннуур боомтыг бүрэн шинэчлэхэд 85 тэрбум төгрөг зарцуулнаГамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад айлчилж байнаЭнхтайваны гүүрний доор үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавинаҮерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэлжээАлба хаагчид 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн 4591.1 м2 талбайд ариутгал хийлээАНУ-ын Нью мексико мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлалааСэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажлыг эхлүүллээ
Ж.ЦОЛМОНГИЙН ХУУЛЬ БУС ТОМИЛГООГ ШИЙДВЭРЛЭХГҮЙ БОЛ АШУҮИС-ИЙН БАГШ, АЖИЛЧИД ЖАГСАНА

АШУҮИС-ийн багш, ажилчдын төлөөлөл одоогоос нэг жилийн өмнө тус сургууль дахь хууль бус томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл хийж байсан. Уг асуудлаар тэд дахин хэвлэлийн хурал хийсэн юм. 

Түүнчлэн төрийн албанд сул орон тоо гарсан үед хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй намын томилгоо хийснийг багш, ажилчид эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. 2018 оны долдугаар сард тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Цолмонг томилсон бөгөөд томилогдож ирснийхээ дараа багш, ажилчдыг хууль бусаар халсан бөгөөд зарим ажилчдыг хална гэж гүтгэсэн гэлээ.

АШУҮИС-ийн багш, ажилчдын үйлдвэрчний эвлэлээс “АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн тул албан тушаалд нь эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр дээд шүүхийн тогтоол гарснаас хойш захирлын үүрэг гүйцэтгэгчийн эрх үүрэг дуусгавар болж, гаргасан тушаал шийдвэрүүд, сургуультай холбоотой оюутан элсэх, суралцах энэ бүх үйл ажиллагаа нь хуулийн хувьд чадамжгүй болсон гэсэн үг. Гэтэл зургаан сарын хугацаанд эрх үүрэг нь дууссан үүрэг гүйцэтгэгч ажлаа хийсээр байгаа юм. Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байна” хэмээн мэдээллээ.

Ахмад багш нар БСШУСЯ-ын сайдад, дараа нь залуу болон бусад багш нарын төлөөллүүд нэгэнт гурван шатны шүүхээс хүчин төгөлдөр гарч ирсэн тогтоолыг хэрэгжүүлж өгөхийг холбогдох газрууд болон Ерөнхий сайдаас хүссэн. Хүсэлт явуулсаны маргааш өдрөөс эхлэн гарын үсэг зурсан нэр бүхий ажилчдыг албан тушаалаас нь буулгана гэж дарамт үзүүлснийг хэвлэлийн хуралд ажлаас үндэслэлгүй халагдсан гэх албан тушаалтнууд гэрчилж байсан юм. Харамсалтай нь одоог хүртэл БСШУСЯ-аас ямар нэгэн хариу өгөөгүй, арга хэмжээ авахгүй байгаад эрдэмтэн багш нар сэтгэл дундуур байна.

Ж.Цолмонг томилогдож ирснийхээ дараа багш, ажилчдыг хууль бусаар халсан бөгөөд зарим ажилчдыг хална гэж гүтгэсэн гэв

Үүгээр ч зогсохгүй, Ж.Цолмон “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ажлаас халагдсан н.Хүрэлбаатар, н.Гантулга, Г.Батбаатар нар 19 тэрбум төгрөгийн хохирол сургуульд учруулсан хэмээн үндэслэлгүй гүтгэсэн тул Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж, нэр хүндэд халдсан нь тогтоогдсон байна. Тогтоолд иргэн Хүрэлбаатар, Гантулга, Батбаатар нар нь иргэний хуулийн хоёрдугаар зүйлийн 21-ийн 2-т зааснийг баримтлан эдгээр нэхэмжлэгчдийн нэр төр, алдар хүндийг сэргээж худал мэдээлэл тараасан арга хэрэгслээр няцаалт хийж, нэр хүндэд дахин халдахгүй байхыг даалгасан аж. Түүнчлэн шүүхийн тогтоолыг биелүүлж, оролцсон телевизээрээ уучлал гуйсан мэдэгдэл гаргахыг шаардаж байгаа юм.

Үйлдвэрчний эвлэл Ж.Цолмонгийн томилгооноос үүдэн АШУҮИС-ийн багш, ажилчид хоёр хуваагдан өнөөдрийг хүртэл талцаж байгаа юм. Энэ нь сургуулийн дотоод соёл, хэм хэмжээнд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой.

Томилгоотой холбоотой маргаан гурван шатны шүүхээр эцэслэн шийдэгдээд байхад өнөөдрийг хүртэл шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаад гайхан бухимдаж улмаар тус сургуульд үүсээд байгаа уг асуудлыг шийдвэрлэхгүй бол багш, ажилчид жагсаал хийх болно гэдгээ хэлсэн юм. Тэд хууль бус томилгооны асуудлаар арга хэмжээ авах хүртэл, эцсээ хүртэл эсэргүүцэж тэмцэхээр шийджээ.
Хэдийгээр эрх баригчдын зүгээс шинжлэх ухааныг дэмжиж хөгжүүлнэ хэмээсэн ч салбарын удирдлагууд нь шударга бус, тогтвортой үйл ажиллагааг саатуулж байвал цаашдаа хэвийн ажиллах боломжгүй болох юм.

Ийнхүү сургуулийн үйл ажиллагаа доголдоход хүрээд байгаа тул багш, ажилчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд туслалцаа үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ.

БСШУСЯ-ны сайд асан Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон. Ж.Цолмонгийн хувьд Орос гуравдугаар сургууль, АУИС-ийг төгсч, магистр, докторын зэргийг хамгаалсан бөгөөд АУ-ны доктор, профессор, Анагаахын сургуулийн удирдах зөвлөлийн даргыг таван жил хийсэн. Токиогийн Анагаах ухааны их сургууль, Бүх Энэтхэгийн анагаах ухааны хүрээлэн, АНУ-ын Харвардын их сургууль, ОХУ-ын III Анагаах ухааны их сургууль, БНСУ-д гажиг заслын эрдэм шинжилгээний хүрээлэнд нарийн мэргэжил эзэмшиж, мэргэжил дээшлүүлж чамгүй мэдлэг олсон хүн гэлтэй. Анагаахын салбарт олон жил ажилласан Ж.Цолмонг салбарынхаа жаргал зовлонг ойлгож мэдрэн боловсролын реформ хийхэд нэгдэн, өөрчлөлт шинэчлэлийг бий болгохоос илүүтэй нам даган улс төрчидтэй сүлбэлдэж байх вий хэмээн санаа зовж, аргаа барсан нь энэ.
Манай улсын томоохон их, дээд сургуулиуд “Азийн шилдэг 100 их сургууль”-ийн жагсаалтад багтахаар зорилго тавин ажиллаж байна. Үүний нэг нь Анагаахын их сургууль. Гэтэл багш, ажилчид нь судалгаа шинжилгээ, сургалт үйлчилгээндээ анхаарлаа хандуулахын оронд улс төржсөн удирдлагууддаа хяналт тавин явж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.