Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
АНУ Монголын жижиг дунд бизнесийг чадавхижуулав: 100 сая ам. долларын зээлийн санхүүжилт болон 4,000 шинэ ажлын байр

АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар (ОУХА) дамжуулан хэрэгжүүлсэн “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (Business Excellence for Sustainability and Transparency буюу BEST) хөтөлбөрийн таван жилийн хугацаанд Монгол Улсын 5,397 жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор 100.4 сая ам.долларын (329.7 тэрбум төгрөг) зээл авч 4,000 гаруй ажлын байрыг шинээр бий болгоход дэмжлэг үзүүлсэн байна.

2019 онд тус агентлагийн эхлүүлсэн 15 сая ам.долларын санхүүжилт бүхий BEST хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн удирдлага, маркетингийн чиглэлээр, үүний дотор зээлийн өргөдөл, бичиг баримт хэрхэн бүрдүүлэх зэрэг олон төрлийн сургалтууд бизнес эрхлэгчдэд зориулан явуулсан билээ.

АНУ-ын ОУХА-ийн хөтөлбөрийн голлох амжилтуудын нэг нь эмэгтэй хүн удирддаг болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бизнесийг бэхжүүлэх явдал байв. ОУХА-ийн дэмжлэгээр олгосон нийт зээлийн талаас илүү хувийг эмэгтэй хүн удирдсан бизнест олгон нийт 3,005 эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхижуулсан байна. Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутгийн 176 гарааны болон жижиг бизнес эрхлэгчдэд 500,000 ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгож, уг санхүүжилт нь аж ахуйн нэгжүүдэд шинэ тоног төхөөрөмж худалдан авах, шинэ ажлын байр бий болгох, орон нутагт эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэхэд тусалжээ. Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, орон нутгийн засаг захиргаатай хамтран бүс нутгийн хөгжлийн стратегийг боловсруулан батлуулж, цаашдаа жижиг дунд бизнест тогтвортой үр өгөөж хүртэхэд нь дэмжлэг үзүүлэх төрийн бус байгууллагуудыг үүсэн бий болоход нь Улаанбаатар хот болон 12 аймгийг хамарсан BEST төсөл түлхэц болжээ.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган хэлсэн үгэндээ: АНУ-ын ОУХА-ийн BEST хөтөлбөр нь ирэх жилүүдэд Монголд жижиг бизнесүүд хөгжих хүчирхэг суурийг тавьсан гээд “Бид Монголын хувийн хэвшилтэй цаашдаа ч хамтран ажиллаж, боломжуудыг бий болгож, урт хугацааны эдийн засгийн хөгжил цэцэглэлтэнд нь хувь нэмрээ оруулах болно гэдэгтээ итгэлтэй, бас баяртай байна” хэмээсэн байна.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь энэхүү BEST хөтөлбөрийн амжилтандаа тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн дэмжин, төрөлжүүлэх зорилгоор жижиг дунд бизнесийн эрчим хүчний хэмнэлт, байгаль орчны тогтвортой байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд таван жилийн хугацаатай нийт 10 сая ам.долларын (34 тэрбум төгрөг) санхүүжилт бүхий шинэ хөтөлбөрийг 2025 онд эхлүүлэх болно хэмээн Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам мэдээлэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.