Уншиж байна...
“Hulegu Pictures”, “Favway”-ийн хамтын бүтээл "Хүлээх өрөө" нээлтээ хийнэЛ.Оюун-Эрдэнэ: “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэнАнхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэвЗам, тээврийн хөгжлийн яаманд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаФОТО: Цаг мөч нь эгзэгтэй таарсан гэрэл зургуудМонгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай болжээСургуулийн үдийн хоолны шим тэжээлийн байдал сайжирчээГашуудал зарласантай холбогдуулан бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оруулжээМаргааш Ерөнхийлөгч агсан П.Очирбатыг сүүлчийн замд үдэх арга хэмжээнд зам хаах чиглэлүүдШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголооАТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэвНийт нутгийн 60 орчим хувьд цастай байна
2025 оны төсөв буюу алдаагаа зассан нь

Олон жил утааны асуудал яригдаж ирсэн манай улсад гэнэт утаатай холбоотой жагсаж, бас болоогүй Засгийн газар огцрох тухай энэ далимаар зарим нэг нь шаагиж эхлэв. Хэний ямар зорилготой нь эргэлзээ, хардлага төрүүлж байгаа энэ үед төсвийн асуудал ид яригдаж батлагдлаа. 

    Монгол Улс түүхэндээ анх удаа баталсан төсвөө хүчингүй болгож, Засгийн газар нь дахин өргөн барин хэлэлцүүлж байна. Засгийн газар УИХ-аар 2025 оны төсвийн төсвөө батлуулсан ч Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан юм. Мөн батлах явцад нь УИХ-ын нэр бүхий гишүүд зарлагыг нь танахыг шаардсан. УИХ  баталсныхаа дараа энэ ондоо багтаан тодотгол хийж,  зарлагыг нь бууруулах болзолтойгоор батлаад байв. Харин Ерөнхийлөгч хориг тавьж, төсвөө дахин хэлэлцэж огт алдагдалгүй болгохыг үүрэгдсэн юм. УИХ ч хоригийг нь хүлээж авсан. Ингэхдээ хоригийг хүлээж аваад дахин хэлэлцэж засварлахаар төлөвлөсөн боловч Засгийн газар нэгмөсөн хүчингүй болгуулаад дахин өргөн барихыг зорилгоо болгов. Засгийн газрын бүх гишүүд нь УИХ-ын гишүүн учир санал хураалтад нөлөөлж төсвийн төслөө өөрсдөө танаад дахин өргөн барихаар болсон юм. Ингээгүй бол УИХ-ын ажлын хэсэг төсвийг танах байлаа. Мөн УИХ-ын гишүүд төсвийг батлахаас өмнө зарлагаа танахыг шаардаж эсэргүүцсэн зэрэг нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эерэг үр дүн буюу олуулаа болж, сайтар хэлэлцэж,  усыг нь шавхтал хэлэлцэж байгаагаас харж болно.

Ийнхүү төсвөө өөрсдөө танах эрхийг авч чадсан Засгийн газар 2025 оны төсвийн төслөө дахин УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж эхлээд байна. Сангийн сайд Б.Жавхлан дахин өргөн барьсан 2025 оны төсвийн төслөө танилцуулахдаа "Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг зургаан хувиар нэмэх санал хэвээрээ байгаа. Төсвийн урсгал зардлыг анх өргөн барьснаас нь 0.7 их наяд, хөрөнгө оруулалтын зардлыг 0.8 их наяд, гадаад зээлийн ашиглалтыг 0.7 их наядаар таналаа. Ингэснээр төсвийн тэнцэл алдагдалгүй болж байгаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сан, гадаад зээлийн хүүгийн төлбөр, цалингийн суурь, төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, бусад хуульд заасан тэтгэмжийн зардлаас огт хасаагүй.

Танаж болох бүх зардлууд нь хуулийн заалттай. Шүүмжлэл дагуулаад байсан соёлын эрхийн бичгийн зардал ч хуулийн дагуу гарах санхүүжилт байсан. Тиймээс энэ удаад төсвийн төсөлд дагуулан 10-аад хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьж байгаа.

Мөн төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Ингэхдээ төрийн дээд хэмжээний айлчлалаас бусад айлчлал, айлчлалыг хүлээж авах зардлыг 50 хувиар танаж байгаа. Хэмнэлтийн хуулийг чангаруулж байгаа гэсэн үг.

Хөрөнгө оруулалтын зардлыг танахдаа он дамжин шилжиж байгаа хөрөнгө оруулалтуудыг хасаагүй. 38 шинэ төсөл оруулсан байснаас 10-ыг нь хойшлуулсан. Ингэснээр 502 тэрбум төгрөгөөр багасаж байгаа.

Тоног төхөөрөмжийн зардлыг боловсрол, эрүүл мэндийн салбараас бусдынхыг нь танасан." гэсэн юм.

Сангийн сайдын хийсэн мэдээллээс харвал Засгийн газар төсвөө танахдаа авах, гээхийн ухаанаар ханджээ. УИХ ч үүнийг нь дэмжиж хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг урьд өмнө байгаагүй өргөн хүрээг хамарлаа. Сангийн сайдаар олон жил ажилласан Ч.Улаан “Улсын төсөв ямар ч усгүй, шахсан бяслаг шиг байх ёстой” хэмээн хэлж байсан удаатай. Түүний хэлсэн шиг 2025 оны төсөв шахсан бяслаг луугаа болж байна. Ингээд алдагдалгүй төсөв баталчихвал ирэх жилүүдэд энэ нь сайн жишиг болох нь гарцаагүй биз ээ. Засгийн газар, УИХ 2025 оны төсвийн төслийг анх батлахдаа алдаа гаргасан ч үүнээс улбаатай эерэг үр дагавар, олсон ололт нь алдаанаасаа хэд дахин илүү  байлаа. Иргэдийн хувьд шаардлагатай зардалдаа биш, хэрэгцээгүй олон зүйлд төсөвлөснийг шүүмжилж байсан. Харин хүүхдийн мөнгө, Эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан, цалингийн суурь, бусад тэтгэмжийг хасалгүйгээр хэрэгцээгүй зардлуудаа танаж чадсанд талархалтай хүлээж авч байх шиг байна. Мэдээж өмнөх оруулж ирсэн төсвийн талаархи яриа одоо хүртэл үргэлжилж л байна. Хожмоо олон гишүүнтэй болж сайтар хэлэлцэн шийдсэн энэ жилийн төсвийн асуудал том жишиг болж үлдэх ч юм билүү. 

Б.Номин-Эрдэнэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.