Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Эрт илрүүлэгт 1,5 сая иргэн хамрагдаад байна
Монгол Улсын Засгийн газраас хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамруулах арга хэмжээг 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдсан  хүн амын их өгөгдөлд эрдэмтэн, судлаачдын баг мэдээлэл боловсруулалт, дүн шинжилгээ хийж “Эрт илрүүлэг-Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг” /2024.12.06/ өрнүүлжээ.

Хэлэлцүүлэгт ЭМЯ, ДЭМБ, ЕТГ, НҮБ, НЭМГ, АШУҮИС-ийн эрдэмтэн, судлаачид тэргүүтэй төрөлжсөн болон тусгай мэргэшлийн төв, нийслэл, орон нутгийн ЭМТ, НЭ, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцсон.
Хэлэлцүүлгийг нээж “Нийгмийн эрүүл мэнд, эрт илрүүлэг” сэдвээр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр мэдээлэл өглөө. Тэрбээр, манай улсын 30-70 насны хүн амын дунд зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын өвчлөл өндөр байна. Мөн дотоод болон гадаад орчны агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын түвшин, осол гэмтлээс шалтгаалсан нас баралт буурахгүй байна. Тиймээс эрүүл мэндийн салбар дахь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш чухал гэдгийг онцлоод ядуурал, агаар орчны бохирдол, нийгмийн бусад асуудлаа шийдвэрлэхгүйгээр энэ асуудал хэзээ ч дуусахгүй гэв.



Түүнчлэн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэлцүүлэгт оролцохдоо “Эрт илрүүлэг нь зорилтот насны бүлэгт чиглэсэн, хувь хүний анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэх, эмнэл зүйн үзлэг, багажийн болон лабораторийн шинжилгээнд үндэслэн дүгнэлт өгөх, зөвлөгөө, мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад оношийг нь тодруулахаар илгээх, хянах цогц үйл ажиллагаа юм.  
Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн А/139 дүгээр тушаалаар хүүхдийн эрт илрүүлгийн товлол, давтамжийг хоёр насны багцад 6 төрлийн үзлэг оношилгоог эхлүүлсэн. Мөн насанд хүрэгчдэд 6 насны багцаар эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн үзлэг, лабораторийн болон багажийн зэрэг 21 төрлийн шинжилгээ, оношилгоонд хамруулахаар тус тус тусган хэрэгжүүлсэн” хэмээн онцоллоо.

Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 1,549,479 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 45,8 хувийг эзэлж байна.  Үзлэгт хамрагдсан иргэдийн 43.6 хувь нь эрэгтэйчүүд, 56.4 хувь нь эмэгтэйчүүд байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд эрт илрүүлгээр хавдартай 371 хүнийг илрүүлжээ. Үүнээс эрэгтэйчүүдэд ходоод, элэг, улаан хоолойн хавдрын өвчлөл зонхилсон бол эмэгтэйчүүдийн хувьд ходоод, элэг улаан хоолой, бөөрний хавдрууд давамгайлж, энэ төрлийн өвчин 60-аас дээш насныханд голдуу илэрсэн талаар судлаачид онцолж байлаа.



“Эрт илрүүлэг-Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг”-ээс гарсан зөвлөмжийг шийдвэр гаргагч, эрүүл мэндийн байгууллага, иргэн гэсэн гурван төрлөөр хэрэгжүүлж, цаашид эрт илрүүлгийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх, эрүүл дадал, хэвшил, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэхэд анхаарал хандуулах нь зүйтэй гэдэгт оролцогчид санал нэгдлээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.