Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Хуулийг зөрчсөн хүн бүрд хариуцлага хүлээлгэх тал дээр анхаарах шаардлагатайг онцоллоо

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Засгийн газар дахь Хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн байгууллага албан тушаалтны хууль, тогтоомж, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг сайжруулах, салбарын ажлын уялдаа холбоог хангах, хуульд нийцээгүй дүрэм журмыг цэгцлэх, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, Төрийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, мөн төрийн албаны шинэтгэл дээр Монголын Хуульчдын холбоо, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллахаар төлөвлөж байгаагаа дурдаад уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлжээ.

May be an image of 4 people, newsroom and text

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл Хуульчдын холбоо нь одоогоор 6600 гаруй гишүүнтэй шүүгч, прокурор, өмгөөлөгч, төрийн болон бусад хувийн хэвшлийн хуульчид бүгд багтдаг. Сургалтын чиглэлээр нэгдмэл байдлыг бий болгох зорилгоор 200 гаруй хөтөлбөр 80 гаруй сургагч багш, судлаачид ажиллаж байна. Хяналт хэрэгжүүлэх гэдэг бол маш өргөн бөгөөд чухал ажил юм. Төрийн байгууллагын албан тушаалтны хууль хэрэгжүүлэх, иргэд олон нийтэд үйлчлэх үйл ажиллагаанд хяналт тавих нь их хүнд ажил. Захиргааны байгууллагууд, төрийн байгууллагын албан хаагчид л хүний эрхийг зөрчдөг судалгааг бүгд мэдэж байгаа. Хуулийг ялгаатай хэрэглэдэг, үгүй бол огт хэрэглэдэггүй, хууль зөрчдөг, авлига албан тушаалын хэрэг нийгэмд хавтгай болсон. Энэ асуудлыг засах тал дээр хуульчид ажиллаж байгаа бөгөөд хамтарч дуу хоолойгоо гаргах ёстойг талархан хүлээж авч байна гэсэн байна.

Төрийн байгууллагуудад хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хууль дээдлэх, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, хуулиар удирдуулдаг, хуулийг их бага хамаагүй зөрчсөн хүн бүрд хариуцлага хүлээлгэдэг ажил дээр анхаарч ажиллах шаардлагатайг хоёр тал онцлон дурдлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.