Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Иргэд орон нутгаасаа рентген, CT, MRI, Мамографик дүрс оношилгоог нарийн мэргэжлийн эмч нараар хийлгэх боломжтой болжээ

Эрүүл мэндийн сайдын хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд өнөөдөр /2024.12.17/ орон зай, цаг хугацаанаас үл хамааран рентген, СТ, MRI, Мамографик дүрс оношилгооны зургуудыг хүлээн авч, оношлох  “ЗАЙН ОНОШИЛГООНЫ ТӨВ” нээлтээ хийжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Уг оношилгооны төв нээгдсэнээр хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас ирсэн рентген, СТ, MRI, Мамографик дүрс оношилгооны зургуудыг чанарын өндөр түвшинд стандартын дагуу хүлээн авч, дүгнэлтийг нарийн мэргэжлийн эмч нар гаргах боломж бүрдэж байна. 



Мөн шаардлагатай эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан нөхөх, иргэд харьяа орон нутгаасаа дүрс оношилгооны дүгнэлтийг хүлээн авснаар хот руу чиглэх иргэдийн хөдөлгөөн багасаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж сайжрах юм.  

Тус төвийн үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ ”Уг төвийн үйл ажиллагаа 21 аймгийн иргэд нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтийг оршин суугаа орон нутагтаа авах боломжийг бүрдүүлж Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал, чирэгдлийг бууруулах зорилготой. Одоогоор 15 аймаг амжилттай холбогдсон, ирэх 7 хоногт үлдсэн 5 аймгаа холбоно” хэмээн онцоллоо. 




Зайн оношилгооны төвд УХТЭ-ийн Оношилгооны төвийн дарга, зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган, УНТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн радиологийн тасгийн зөвлөх эмч З.Хишигжаргал, ЭХЭМҮТ-ийн Радиологийн тасгийн дүрс оношилгооны эмч Б.Ариун-Эрдэнэ, УГТЭ-ийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн Дүрс оношилгооны эмч Л.Амартүвшин, УГТЭ-ийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн Дүрс оношилгооны эмч Ж.Алтанхуяг, УХТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн радиологийн тасгийн их эмч Ц.Отгонтуяа нар зөвлөгөө өгч ажиллана хэмээн Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.