Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ГССҮТ: Сүүлийн таван жилийн дунджаар, өдөрт 2 хүн oсгox шалтгааны улмаас амь эрсдэж байна
Эрүүл мэндийн яам, УОК-ын Шуурхай штаб, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хамтран аймаг, сум, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан ”Осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэлт, анхны тусламж, эмчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулсан гэв.
 Осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, анхны тусламж, эрт үеийн эмийн эмчилгээг сайжруулах, эндэгдлийг бууруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой тус сургалтад нийт 500 хүн хамрагдсан байна.
 Сургалтыг нээж УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б,Баянмөнх, ЭМЯ-ны НЭМБГ-ын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд болон ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах нар оролцсон бөгөөд:
  •  ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Түлэгдэлтийн төвийн эрхлэгч, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ц.Нарантунгалаг –“Осголтын үеийн оношилгоо, эмчилгээ”, ”Осголт, хөлдөлтийн эмчилгээний үед түгээмэл тохиолдох алдаа, дутагдал, анхаарах асуудал”
  •  Түлэгдэлтийн төвийн их эмч, АУ-ны магистр, ахлах зэргийн эмч А.Шинэжил –“Осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх нь”
  •  ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний эмч, АУ-ны магистрант Б.Насанбат –“Осголтын үеийн сэхээн амьдруулах тусламж”
  •  Түлэгдэлтийн төвийн их эмч, АУ-ны магистрант Н.Алтанчимэг –“Хөлдөлтийн оношилгоо”
  •  Түлэгдэлтийн төвийн их эмч, ахлах зэргийн эмч Г.Амармэнд -“Хөлдөлтийн үеийн боолт, эмийн эмчилгээ”
  •  Түлэгдэлтийн төвийн ахлах сувилагч, сувилахуйн ахлах зэрэгтэй Б.Дашцэрмаа –“Осголт, хөлдөлтийн үеийн асаргаа сувилгаа” сэдвээр лекц тавьж, мэдээлэл зөвлөмж хүргэлээ.
 Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн байдлаар гэмтэл, хордлого, гадны шалтгаант нас баралт 15.034 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 7.4%-ийг байгалийн хүчинд өртөх (ocrox, хөлдөх) шалтгаант нас баралт эзэлж байна. Нийт тохиолдлын 75.1% нь эрэгтэй, 24.8% нь эмэгтэйчүүд байгаа юм.
 Байгалийн хүчинд өртөх шалтгаант нас баралтын тэргүүлэх таван шалтгаан:
  •  Байгалийн хэт хүйтэнд өртөх (ХЗ1) -18.4%
  •  Үерт өртөх (ХЗ8) -0.7%
  •  Аянганд ниргүүлэх (ХЗЗ) -0.4%
  •  Шуурганд өртөх (ХЗ7) -0.4%
  •  Цас нурах, газар цөмрөх, хөрс шороо нурахад өртөх (ХЗ6) -0,2% байгаа юм.
 Сүүлийн таван жилийн дунджаар, өдөрт 2 хүн байгалийн хэт хүйтэнд өртөх (ocrox, хөлдөх) шалтгааны улмаас амь эрсдэж байгаа төдийгүй жилийн бүх улиралд дээрх шалтгаан тэргүүлж байна хэмээн мэдээлэв.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.