Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
“Процессын дахин инженерчлэлийн (GPR) нийтлэг аргачлал” гарын авлагын төслийг боловсруулж, хэлэлцүүлжээ

Засгийн газрын 2024 оны 22 дугаар хуралдааны тэмдэглэлээр процессын дахин инженерчлэл хийх нийтлэг аргачлалыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт үүрэг болгосон. Энэ хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай, иргэдэд чиглэсэн, хариуцлагатай байдлаар сайжруулахад зориулсан “Процессын дахин инженерчлэлийн (GPR) нийтлэг аргачлал” гарын авлагын төслийг боловсруулж, хэлэлцүүлжээ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргалт оновчтой байх, цомхон бодитой байх, хүний нөөцийн зөв бодлогтой байх, хүнд сурталгүй байх, иргэнд түргэн шуурхай үйлчилдэг байх асуудлууд дээр ахиц дэвшил гаргахын тулд процессын дахин инженерчлэл хийгддэг. Цаашид олон байгуулага дээр процессын дахин инженерчлэл хийгдэхэд сайн гарын авлага чухал. Олон судлаачид ажилласан үр дүнтэй саналууд гарын авлагын төсөлд тусгагдсан. Процессын дахин инженерчлэлийг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Ойн газар, Цагдаагийн байгууллага дээр хийгдэх бөгөөд цаашид УИХ-ын Тамгын газар, төрийн байгууллагууд, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах болно. Энэхүү хэлэлцүүлэг нь зарчмын нэг ойлголттой нэгдсэн чиглэлтэй болох, арга зүйн нэгдсэн гарын авлага боловсруулах чухал хэлэлцүүлэг гэдгийг онцоллоо.

Уулзалт, хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Удирдлагийн академи, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Мөн бизнесийн салбарт процессийн дахин инженерчлэлийг нэвтрүүлсэн Хаан банк, Голомт банк, Монголын бүтээмжийн төв, Олон улсын стандарт академи, Аму консалтинг, Монголын менежментийн зөвлөхүүдийн хөгжил холбоо зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Дэлхийн банк, Азийн сан, НҮБХХ зэрэг олон улс, эрдэм шинжилгээний байгууллагуудын нийт 41 байгууллагын 100 гаруй төлөөлөл хамрагдлаа.

Төрийн байгууллагын үйл ажиллагааг дахин инженерчлэх (GPR)-ийн үндсэн ойлголт ач холбогдлыг ойлгуулж, практикт хэрэгжүүлэх чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх одоогийн үйл явцыг шинжлэх, сайжруулах боломжуудыг тодорхойлох, шинэчилсэн ажлын урсгалыг төлөвлөж хэрэгжүүлэх, дижитал технологийг ашиглан төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, иргэдэд ээлтэй болгох, чиглүүлэх нь процессын дахин инженерчлэлийн гол зорилго юм.

Энэхүү нийтлэг гарын авлагыг боловсруулж, нэвтрүүлснээр салбар, байгууллага бүр процессын дахин инженерчлэлийг өөрийн байгууллагадаа хийж, бүтээмж нэмэгдэх боломж бүрдэх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.