Уншиж байна...
Өнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэ
Нярайн бүтэлттэй төрөлтөөс үүдсэн эндэгдэл, хүндрэлийг бууруулах нярайн тархи хөргөх эмчилгээг анхлан эхлүүлжээ
Манай Улсад нярайн эндэгдэл 1000 амьд төрөлт тутамд 7,7 байдаг бол олон улсын дундажтай харьцуулахад 5 дахин өндөр байгаа юм. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар Монгол Улсад нярайн эрт илрүүлгийг сайжруулах, оношилгоо эмчилгээг өргөжүүлэх бодлогын хүрээнд “Үндэсний баг” байгуулж эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй байлгах ажлууд шат дараалалтай хийгдэж эхэлсэн.
Өнөөдөр үүний нэг болох “Нярайн тархи хөргөх” эмчилгээг Өргөө амаржих газарт хийж эхэллээ. Эмчилгээ үндсэндээ 72 цагийн турш хийгддэг бөгөөд бүтэлттэй төрсөн нярайн тархийг хөлдөөх замаар цаашид үүсэх хүндрэлийг зогсоох үйлчилгээ үзүүлэх эмчилгээ юм.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дурдахдаа: “Өнөөдөр бид Монгол Улсад нярайн эндэгдлийг 5,5 болгон бууруулах зорилгод хүрэх алхмаа хийлээ. Бүтэлттэй төрөлтөөс үүдсэн олон шалтгааныг бууруулах чиглэлд бид нярайн эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлогыг хэрэгжүүлж байна. Ингэснээр бид төрөнгүүтээ эндэх, бүтэлтээс үүдэн уналт таталттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Өнөөдрийн энэхүү “Тархи хөргөх” эмчилгээний аппаратыг 5 ширхэгийг Монголд оруулж ирэн эмчилгээг эхлүүлснээр бүтэлттэй төрсөн нярайд хойшид гарах хүндрэлийг бууруулах боломж бүрдэж байна” хэмээн ярилаа.
Нярайн тархи хөргөх эмчилгээний Үндэсний багийн ахлагч Б.Өлзийхишиг: “Манай Улсад тархины хүчилтөрөгч цусан хангамжийн шалтгаант эмгэг сүүлийн 10 жил нярайн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Хүүхдийг эхийн хэвлийд байх үед болон нярай бага насанд зохистой тусламж үзүүлснээр хөгжлийн бэрхшээл үүсэхээс 70% сэргийлж чадна. Гэвч хөгжлийн хоцрогдолтой 9 сартай хүүхдийн 9%, 24 сартай хүүхдийн 12% нь л шаардлагатай үйлчилгээ авсан байна. Нярайн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэнэ гэдэг эх орондоо хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Нярайн салбарт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан өвчлөл, эндэгдлийг бууруулж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх боломж байна. Бидний хөрш орнууд, дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нярайн салбарт хамгийн их хөрөнгө оруулдаг. Учир нь эх орны ирээдүй эндээс эхтэй. Чанартай тусламжийг цаг алдалгүй хүргэснээр хүүхдийн дархлаа зөв тогтож, эд эсийг хамгаалан, эрүүл саруул өсч торних үндэс болдог” хэмээн онцолж ярилаа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.