Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Нийслэлийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсний учир юу вэ?

Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ээлжит бусаар хуралдаж нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг ирэх оны гуравдугаар сарын 1 хүртэлх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Үүнийг зарим хүмүүс цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдал шиг ойлгож байгаа бололтой. Гэвч энэ нь ямар нэгэн байдлаар иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрх, үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр биш юм. Нийслэл Улаанбаатар хот, аймгийн төв төдийгүй томоохон сум, суурин газрын агаарын бохирдол нэмэгдэж, стандартад заасан хүлцэх хэмжээнээс хэтэрсэн нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймд агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэлийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ хугацаанд Агаарын тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, нийслэлийн бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгосон.

Мөн Агаарын тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлж хангаж ажиллахыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан юм.

Гамшгаас хамгаалах тухай хуульд бэлэн байдал нь дараах гурван зэрэгтэй байна гэж заасан байдаг.
10.1.1.өдөр тутмын бэлэн байдал;
10.1.2.өндөржүүлсэн бэлэн байдал;
10.1.3.бүх нийтийн бэлэн байдал

   Нийслэлийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр Гамшгийн тухай хуульд заасны дагуу нийслэлийн удирдлага агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор журам гарган ажиллах эрхтэй болж байгаа ажээ. Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд цар тахалд зориулан хууль гаргаж байсан шиг агаарын бохирдлыг бууруулах өргөн хүрээний зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулан батлуулахаар төлөвлөжээ.

   Ер нь бол агаарын бохирдол гэнэт энэ өвөл болчихсон юм биш. Сүүлийн хорин жилийн хугацаанд утаа униарт байгаа нийслэлчүүд өнөөдөр сэрсэн мэт гайхаж байгаа нь харин сонин байна. Сүүлийн жилүүдийн мөнхийн сэдэв, иргэдийн бухимдлыг бардаг утаа улстөржилтийн нэг том хэрэгсэл болж буй нь харамсалтай. Мэдээж үе үеийн Засгийн газрын асуудал энд яригдана. Дэлхий дээр утаа, агаарын бохирдол гамшгий хэмжээнд хүрч байсан улс орон цөөнгүй. Нэгэн үе утаанд хордож өдөрт хичнээнээрээ амь насаа алдаж байсан Английн жишээг бид их ярьдаг. Тэгсэн атлаа л тэд энэ гамшгаасаа салаад удаж байхад манайхан харин жишээ татах төдийд л ярьж ирсэн. Дэлхий дээр манайх шиг агаарын бохирдолтой, утаа униартаа баригдсан улс орнууд цөөнгүй. Монгол Улсын хувьд  жил бүр утааны эсрэг арга хэмжээ авахад зориулж их хэмжээний мөнгө  төсөвлөж ирсэн. Гэвч харин утаа бидэнтй байсаар байгаа. Ямар ч бурхан байлаа ид шидийн мэт алга болохгүйг нь бид мэдэхийн дээдээр мэднэ. Одоо арга хэмжээ авах гээд өндөржүүлсэн бэлэн байдал гэхээр мушгиж мугуйдлаад яах вэ дээ.  Засаг болон Засгийн тэргүүн өөрчлөгдөөд утаа алга болчихдог юм биш. Хамгийн чухал нь хийж, бүтээх гэж зорьсон зүйлсийг нь хийлгэж ч байгаагүй, мөн ч их улстөржүүлж ирсэн дээ. Тиймдээ ч олон засгийн нүүр үзсэний гороо бас амсаж байгаа юм. Засаг унагаах тухай ярихаасаа урьтаад зөв замаар, үр дүнтэй ажиллахыг шаардаж, ташуурдах бол өөр хэрэг юм. Утаанд уурлахыг тэртэй тэргүй мэддэг учраас дараагийн ээлжнийхэн хоолондоо гэдэг шиг дугаарлаж зогсоо нөхөд бас турхираад байна. Иргэдийн бухимдал дээр дөрөөлж зарим нэг атгаг шуналтнууд далимдуулж байж мэдэх юм. Хашир байна шүү, хэдүүлээ. Шаардахаа шаардаж, ажлыг нь хийлгэхийн тулд тултал нь шүүмжилье. Харин улстөржилтий гар хөл болоод Засаг унагаж тоглоод байх юм бол утаа, бусад бухимдал төрүүлдэг асуудлаасаа салахгүй л цааш үргэлжилнэ. Хэн нэгэн баатар гарч ирж аварна гэсэн гэнэн мөрөөдөл дээр минь мөн ч олон удаа тоглосон доо.

 Ерөнхий сайдын мэдэгдлийн олон асуудлаас утааг голчлон энэ удаа бичлээ. Өөр анхаарал татах сонин содон мэдээлэл мэдэгдэл дунд нэлээд байа лээ. Тухайлбал  мега төслүүдийн асуудал эхнээсээ шийдэгдэж байгааг дуулгасан нь сонсоход таатай байлаа. Мөн нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн гээд хэд хэдэн чих мялаах мэдээлэл хэлсэн. Хэвлэлүүд эхнээсээ энэ тухайд дуугараад эхэлсэн байна лээ.

Б.Номин-Эрдэнэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.