Уншиж байна...
Өнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэ
“Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд судалгааны байгууллагын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг болжээ

Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Тандалт судалгааны багийн ахлах судлаач Н.Баярмаа, ТСБ-ийн Үр дүнгийн шинжилгээний багийн ахлах судлаач Б.Отгонсүрэн, Тандалт судалгааны багийн Төлөвлөлт зохицуулалтын багийн ахлах судлаач Н.Баясгалан, төрийн байгууллагын 33 судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, өндөр бүтээмжтэй, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх, эрхэм зорилгын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тандан судалгааны чиглэлээр ажиллах талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийг нээж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр үг хэллээ. Тэрбээр, Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш 30 жил нийгэм, эдийн засгийн олон чиглэлээр судалгааны байгууллагууд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэсэн хэдий ч нэг зүйл учир дутагдалтай явж ирсэн нь төрийн бодлого, улс төрийн шийдвэр гаргалтад судалгааны үндэслэл ашиглагдахгүй, тооцоо судалгаагүй маш олон баримт бичиг, цааснуудыг үйлдвэрлэснээр амлалтын шинжтэй, тунхаг болж үлдсэн туршлагууд бидэнд бий хэмээв.

Сүүлийн жилүүдэд манай судалгааны байгууллагууд илүүтэй чадамжтай, нээлттэй ажиллах боломж бүрдсэн байна. Хууль тогтоох үйл ажиллагаанд тинк танк хүрээлэнгүүд байгуулагдан ажиллаж байгаа нь судалгаа суурьтай шийдвэр гаргалтыг бий болгож буй томоохон жишиг гэдгийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн нэг чиглэлийн судалгаа, мэдээллээ давхардуулахгүй байх, судалгаагаа, арга зүйгээ бие биедээ хуваалцдаг, харилцан туршлага судалдаг байх нь зүйтэй. Тиймээс тогтмол уулзаж, мэдээлэл, судалгааны дүгнэлтүүдээ солилцож ажиллахад бэлэн байна хэмээгээд, монгол төрийн бодлого эрдэмтэд, судлаачид, номч мэргэдээ үнэлдэг, шийдвэр гаргах түвшинд оролцуулдаг туршлагыг байгууллагынхаа, Засгийн газрын түвшинд маш хурдацтай нэвтрүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Мөн өнөөдрийн дугуй ширээний уулзалтаар цаашид судалгааны байгууллагуудаа дэмжин ажиллах, судалгааны хүрээлэнгүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэв.

Тандалт судалгааны багийн ахлах судлаач Н.Баярмаа: 2022 оны Засгийн газрын Хяналтын тухай хууль батлагдсантай холбоотойгоор чиг үүргийн дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэн, судалгаа шинжилгээ хийх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээ хийх чиглэлээр ажиллаж төрийн байгууллагуудад Процессын дахин инженерчлэл хийж, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх чиг үүргийг төрийн захиргааны төв байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, төрийн өмчит үйлдвэрийн газруудад хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар товч танилцуулга хийв.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын ТСБ-ийн Үр дүнгийн шинжилгээний багийн ахлах судлаач Б.Отгонсүрэн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын бүтэц, чиг үүргийг танилцуулж, судалгаанд суурилсан шийдвэр гаргалтыг үйл ажиллагаандаа хэвшүүлэх зорилгоор дотооддоо судалгааны нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байгааг онцлов.

Тэрбээр, Төрийн бүтээмж, процессын дахин инженерчлэлийн тухай танилцуулж, Процессын дахин инженерчлэл бол төрийн бүтээмжийг дээшлүүлэх тактикийн арга хэрэгсэл гэдгийг тэмдэглэв. ПДИ нь манай улсад сүүлийн жилүүдэд гарч ирсэн ойлголт биш бөгөөд төрийн зардлыг бууруулах, үр дүнг дээшлүүлэх зорилгоор 1998 онд Засгийн газрын тогтоол гарч байсан. Өдгөө Засгийн газрын 2023 оны тогтоолоор Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газарт процессын дахин инженерчлэл хийх тогтоол гарч, ЗГХХГ чиг үүргийн дагуу ажиллаж тодорхой үр дүнд суурилсан зөвлөмжүүдийг гаргаж байгаа тухай дэлгэрэнгүй танилцуулав.

Монгол төр бүтээмжтэй, үр дүнтэй байхын тулд Төрийн албаны процессын дахин инженерчлэлийг хийж, үр дүнг хэмжих шаардлагатай. Өнөөг хүртэл Засгийн газрын олон шийдвэр, бодлого, үйл ажиллагаанууд шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд суурилаагүй явж ирсэн цаг хугацаа их. Тиймд бид цаашид төлөвлөлтөөсөө эхлээд судалгаанд суурилах, гарцыг үр дүнтэй байлгах, үр дүнг бий болгох бодлогыг эрчимжүүлэх хэрэгтэй гэв.

Учир нь, Өнгөрсөн жилүүдэд бид үр дүнгээ хэмжиж ирээгүй бөгөөд маш олон арга хэмжээнүүдийг дэвшүүлж, төлөвлөдөг. Гэсэн хэдий ч бодлого нь зорилтдоо хүрч чадсан эсэхээ тодорхойлж чадахгүй байна. Орцоос гарц хүртэлх үйл явцдаа мониторинг хийж чадаж байгаа ч эргээд нийгэм, эдийн засгийн амьдралд ямар үр дүн, өөрчлөлтийг авчирсан, хүрэхийг хүсэж байсан үр дүн үнэхээр гарсан уу, бидний баримталсан бодлого оновчтой арга зам мөн байсан эсэхийг хэмжихгүй байгаад бидний урт, дунд хугацааны бодлого хэрэгжиж чадахгүй байгааг онцлов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.