Уншиж байна...
“Hulegu Pictures”, “Favway”-ийн хамтын бүтээл "Хүлээх өрөө" нээлтээ хийнэЛ.Оюун-Эрдэнэ: “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэнАнхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэвЗам, тээврийн хөгжлийн яаманд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаФОТО: Цаг мөч нь эгзэгтэй таарсан гэрэл зургуудМонгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай болжээСургуулийн үдийн хоолны шим тэжээлийн байдал сайжирчээГашуудал зарласантай холбогдуулан бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оруулжээМаргааш Ерөнхийлөгч агсан П.Очирбатыг сүүлчийн замд үдэх арга хэмжээнд зам хаах чиглэлүүдШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголооАТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэвНийт нутгийн 60 орчим хувьд цастай байна
16 жил гацсан Гашуунсухайтын төмөр зам 100 хувь ашиглалтад орох цаг айсуй

 Улстөрчдийн дотоод зөрчлөөс болж 16 жил гацсан төсөл бол Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөл. Удтал гацсан энэ төсөл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд эцэслэгдэж, үр ашгаа өгөх учиртай байж. 2022 онд Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 260 гаруй км төмөр замыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Бодь групп”-тэй хамтран ашиглалтад оруулж чадсан ч БНХАУ-ын Ганц мод боомтын төмөр замтай холбож 100 хувь ашиглалтад оруулж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд талууд  “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар уг төсөл дахин хөдлөхөөр болсон.

  Мөн саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэнвэй нарыг хүлээн авч уулзсан. Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн талаар ярилцав. БНХАУ-ын Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудлыг хоёр орны Засгийн газар хооронд олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн буйгаа албан ёсоор илэрхийлсэн юм. Тиймээс Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэв. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл хийхдээ "Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт, Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл гэсэн тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Энэ тогтоол батлагдсаны дараа хоёр улсын Засгийн газар хэлэлцээр рүүгээ орно. Эцэст нь "Эрдэнэс Тавантолгой" компани "Чайна энержи" компанитай гэрээ байгуулснаар энэ ажил эхэлнэ. Гурван гэрээ байгуулна. Нэгдүгээрт, төмөр зам холбох гэрээ, хоёрдугаарт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ, гуравдугаарт, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээ юм.  Гашуунсухайт, Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам холбогдсоноор нүүрсний экспорт 20 сая тонноор нэмэгдэнэ" гэсэн юм.

   Засгийн газар томоохон төслүүдээ хугацаа алдахгүй хэрэгжүүлэхээр шуурхай ажиллаж байна. Тухайлбал, Засгийн газар шийдвэр гаргасан даруйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тус тус өргөн барилаа. Энэхүү хоёр төсөл нь УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028  оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төсөлд багтаж байгаа юм.

 Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын  Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулснаар Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ манай улсын нүүрсний экспортыг 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх бодит боломж бүрдэх юм.

   БНХАУ-тай гэрээ байгуулахдаа ямар чиглэл баримтлахаа УИХ-аас асууж байгаагаас энэ Засгийн газар улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж зарчимтай ажиллаж байгаа нь харагдаж байна. Харин одоо УИХ ямар нэгэн улс төр хийхгүйгээр тогтоолын төслийг нь хүсэлтийнх нь дагуу нэн яаралтай горимоор хэлэлцэж Засгийн газраа дэмжих нь чухал байна. Энэ нь БНХАУ-тай тохиролцоонд хүрсэн цаг хугацаагаа алдахгүй байхад чухал нөлөө үзүүлэх юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох төсөл бол ганцхан манай улсаас хамааралтай, бид дангаараа хийчих ажил биш. Тиймээс урд хөрштэйгөө ойлголцсон энэ цаг хугацааг бол Монгол Улсын хувьд алдаж болохгүй алтан боломж юм.

                                                                                                Б.Номин-Эрдэнэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.