Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Нам төрийн санхүүжилт олгох, төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх, тайлагнахтай холбоотой журам батлагджээ

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 27 дугаар хуралдаанаар Улс төрийн намд төрийн санхүүжилт олгох, дэмжлэг үзүүлэх, намын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн ил тод байдлыг хангах, тайлагнах, мэдээлэх харилцааг зохицуулсан журам баталжээ.

Улс төрийн намын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Намд төрийн санхүүжилт олгох, төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх, намын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг хянах, дүгнэлт гаргах, тайлагнах, нийтэд мэдээлэх, намын баримт бичиг, мэдээллийг цахим хуудсанд байршуулах, шинэчлэх, хариуцлага тооцохтой холбоотой журмыг энэ хуульд нийцүүлэн төрийн аудитын байгууллагын саналыг харгалзан сонгуулийн төв байгууллага батална.” гэж заасны дагуу Үндэсний аудитын газар болон улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтээс санал авч уг журмын төслийг боловсруулсан юм. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны m-election.mn цахим хуудаст журмын төслийг 2024 оны аравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд байршуулж, эрх болон хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээд дэх хэлэлцүүлгийг 2024 оны аравдугаар сарын 16, 24-ний өдөр арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд тус тус зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт 27 намын 60 гаруй гишүүн оролцож саналаа өгчээ. Үндэсний аудитын газраас 26 санал ирснийг журмын төсөлд тусгасан байна.

Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага намын санхүүгийн тайлангийн бүтэц, агуулга, хөрөнгө, орлого, зарлагын ангиллыг тодорхойлон тайлагнах журмыг сонгуулийн төв байгууллагатай хамтран энэ хуульд нийцүүлэн батална.” гэж заасны дагуу Сангийн сайд, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан тушаалаар “Улс төрийн намын санхүүгийн тайлангийн бүтэц, тайлагнах журам”-ыг батлав.

Дээрх журмуудыг албажуулсны дараа Сонгуулийн ерөнхий хорооны цахим сайтад нийтэлнэ гэлээ.

2024 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуульд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ.” гэж заасан. Нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлж, бүртгүүлэх хугацааг хойшлуулсан нь Улс төрийн намын тухай хуулийн бусад зохицуулалтыг хойшлуулах үндэслэл болохгүй бөгөөд хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах зорилгоор холбогдох журмуудыг ийнхүү баталж байгаа юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.