Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Япон дахь “Starbucks” компани ургамлын гаралтай соруулыг нэвтрүүлж эхэлжээ

Япон дахь “Starbucks” компани 2030 он гэхэд хог хаягдалыг хоёр дахин бууруулах зорилт тавьсан ба түүний хүрээнд энэ сараас эхлэн цаасан соруулыг ургамлын гаралтай биомассаар орлуулж эхэлж байгаа юм.

Кофены сүлжээний томоохон оператор нь нэгдүгээр сарын 23-нд өмнөд хэсэгт орших Окинава арлын 32 дэлгүүрт мөстэй ундаа захиалж буй үйлчлүүлэгчдэдээ зориулан илүү байгальд ээлтэй соруулыг нэвтрүүлэх замаар микропластик бохирдлын эсрэг санаачилгаа өргөжүүлэхээр төлөвлөж байна.

“Starbucks”-ын бараан ногоон өнгийн ургамлын гаралтай биологийн задралд ордог соруул гуравдугаар сараас эхлэн Япон даяарх бүх дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ гэж тус компани мэдэгджээ.

Далай тэнгис дэх хуванцар хог хаягдлуудыг багасгах ажлын хүрээнд 2020 оны нэгдүгээр сард анх хэрэглээнд нэвтэрсэн цаасан соруулуудаас ялгаатай нь ургамлын гаралтай соруул нь ашиглахад илүү бат бөх байхаар бүтээгдсэн аж.

Нефтийн гаралтай деривативын оронд ургамлын тосоор хийсэн соруул нь далайн ус, хөрсөнд байдаг бичил биетний нөлөөгөөр нүүрстөрөгчийн давхар исэл, ус болж задардаг байна.

Эх сурвалж: Japan Today

Бэлтгэсэн: Сарасвати

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.