Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
АНУ-ийн Элчин сайдын яамаас томуу төст өвчнийг даван туулахад зориулан 2000 эмнэлгийн хэрэгсэл хандивлав

Монгол Улсад томуу болон томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор АНУ-ын Иргэний Цэргийн Харилцааны Баг болон АНУ-ын Элчин сайдын яам Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд 2000 ширхэг пульсоксиметр хандивлалаа. Энэхүү оксиметр нь эмч, сувилагчдад өвчтөнүүдийн байдалд түргэн үнэлгээ хийж, ангилан ялгахад шаардлагатай чухал багаж бөгөөд Улаанбаатар хотын эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн энэ үед онцгой ач холбогдолтой юм.

“Эрүүл мэндийн яам АНУ-ын Элчин сайдын яам болон Цэргийн Иргэний Дэмжлэгийн Албанд энэхүү чухал хяналтын тоног төхөөрөмжийг хандивласан явдалд талархал илэрхийлье. Эдгээр пульсоксиметр нь Улаанбаатар болон хөдөө орон нутгийн эмнэлгийн эмч, сувилагчдад энэ томуугийн улиралд Монгол иргэдэд илүү сайн тусламж үзүүлэхэд туслах болно.” хэмээн Эрүүл мэндийн яамны Санхүүгийн газрын дарга Э. Мөнхсүх хэлжээ.

Хандивласан оксиметрийг Эрүүл мэндийн яамнаас Улаанбаатар хот болон ойролцоох өвчтөнүүдийн ачаалал ихтэй нийтийн эмнэлгүүдэд хуваарилах юм. Энэхүү багаж хэрэгсэл нь томуу болон амьсгалын замын вирусийн өвчтөнүүдэд эмчилгээ үзүүлэхэд чухал үүрэгтэйгээс гадна бусад өвчнийг эмчлэх Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм байна.

АНУ гурав дахь хөрш болох Монгол Улстай үргэлж хамт байж, дэмжсээр ирсэн бөгөөд энэхүү хандив нь өвлийн томуу төст өвчний улиралд Монгол иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулж, эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг хөнгөвчлөхөд тусална гэдэгт итгэлтэй байна хэмээжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.