Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Зэрлэг амьтны усан хангамжийг сайжруулах хүрээнд шинээр 4 газарт гүний худаг гаргажээ

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” (ENSURE) төслийн удирдах хорооны ээлжит хурал өнөөдөр /2025.01.09/ боллоо.

Энэхүү төслийг Даян дэлхийн байгаль орчны санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Архангай, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 13 суманд хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Баянхонгор аймаг болон Баацагаан сумын ЗДТГ-тай хамтран Бөөнцагаан нуур орчмын 97014.58 га талбайг Байгалийн нөөц газрын ангиллаар 30 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Заган ойн байгалийн сэргэн ургалтыг дэмжих, үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн ЗДТГ-тай хамтарч Шинэжинст сумын нутагт 300 га доройтсон заган ойг хашаалсан. Архангай аймгийн ЗДТГ-тай хамтран Архангай аймгийн ИТХ-ын шийдвэрээр Бөхөн шарын нурууны ОНТХГ-ын хамгаалалтын захиргаа ОНӨААТҮГ-ын байгуулж, Эрдэнэмандал сумын ЗДТГ-тай нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын “Пассив барилга- эко бааз”-ыг байгуулжээ.

Мөн Говь-Алтай аймгийн ЗДТГ-тай хамтарч олон улсын жишигт хүрсэн, үндэсний хэмжээнд тэргүүлэх эко сургууль, сурагч бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Мөн нэн ховор, ховор амьтан, ургамлын хамгааллын ажлыг хэрэгжүүлэхэд сум, орон нутгийн байгаль орчны байгууллага, орон нутгийн малчид нөхөрлөлүүдийг оролцуулан чадавхжуулж, зэрлэг амьтны усан хангамжийг сайжруулах хүрээнд шинээр 4 газарт гүний худаг гаргаж нарны өргүүрт болгон тохижуулж, Говь-Алтай аймагт Ширээгийн хөвийг сэргээн засварласан байна.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.