Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
УИХ-ын гишүүд чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцож байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар эхэлж, 2021 оны төсвийг хэлэлцэж байна. Чуулганы танхимд УИХ-ын зарим гишүүд болон ажлын хэсэг гэсэн 20 гаруй хүн байна. Тухайлбал УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар чуулганы танхимаас оролцож байна. Бусад нь өөр өөрийн байгаа газраасаа чуулганы хуралдаанд оролцож байна. Чуулганы хуралдаанд нийт 70 гишүүн оролцож байгаа юм. 

монгол улсын  парламент 2 дахь удаагаа цахим хэлбэрээр хуралдаж байгаа нь энэ. Өмнөх парламент өнгөрсөн хавар цахимаар хуралдаж байсан удаатай бөгөөдл тэрхүү туршлага дээр үндэслэн цахимаар хуралдаж байгаа юм. 

Монголчуудын дунд сонин дээрээ соохолзоно. Сониноо буурахаар хоохолзоно гэсэн үг байдаг даа. Цар тахлын хатуу хөл хорио 5 өдөр үргэлжлэх ч цаашид сунгагдах өндөр магадлалтай. Учир нь манай улсын дотооддын халдварын тоо нэмэгдсээр байгаа. Нөхцөл байдал улам хүндэрч хөл хориог дахин сунгавал УИХ-ын гишүүд өнөөдрийнх шиг идэвхтэй чуулганы хуралдаа оролцох болов уу... 

Харин 2021 оны төсвийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХын гишүүн М.Оюунчимэг Ирэх оны төсөлд коронагийн эрсдлийг хэрхэн тооцоолсон бэ. Мөн санхүүжилтийг хэрхэн  тусгав. Эрүүл мэндийн асуудал чухал болж байгаа учраас төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх үү.

Төсвийн байнгын хорооны дарга Б.ЖавхланЗасгийн газраас оруулж ирсэн ирэх оны төсвийг онцгой цаг үед батлах гэж байна. Ирэх оны төсөвт цар тахлыг хамгийн хүндээр төсөөлөөгүй ч гэсэн хэрэв эрсдэл учирвал гэсэн нөхцөлтэйгөөр боловсруулсан гэж бодож байгаа. Хэрэв цар тахал хүндэрвэл иргэдийнхээ орлогыг хүүхдийн мөнгөөр дамжуулж тэтгэх зорилгоор  870 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд суулгасан. Үүнийг УИХ-аас ч гэсэн хэвээр нь баталж байна. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн бүхий л байгууллагын санхүүжилт, худалдан төсвийг нь анх оруулж ирсэн байдлаар нь батлах гэж байна. Тодорхой хэмжээгээр эрсдэлийг тооцоолсон төсөв болсон.

УИХын гишүүн Ц.Даваасүрэн2020 оны төсвийн тодотголоор 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Энэ алдагдал зээлээр санхүүжигдэнэ. Үүнээс болж өрийн үзүүлэлт  ялангуяа ДНБ-тэй харьцуулсан харьцаа 60 хувь руу дөхсөн байна лээ. Ирэх оны төсвийн алдагдал 2.2 их наяд гэхээр 62 хувьд хүрнэ. Төсвийн алдагдал ДНБ-ний 70 хувьд хүрвэл эдийн засаг хүндэрнэ. Дотоодын бонд гэхээс илүүтэй хямд эх үүсвэрээр санхүүжлэх боломж байна уу?.

Сангийн сайд Ч.ХүрэлбаатарЗасгийн газар хямд эх үүсвэртэй зээлээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх бодлого барьж байгаа. Нийтдээ 3.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтад байгаа гадаадын зээл тусламжаар санхүүжигдэх 1.4 их наяд төгрөгийн эх үүсвэр хямд өртөгтэй эх үүсвэрээр санхүүжигдэнэ. Бонд гаргасан тохиолдолд бид урьд өмнө авсан бондуудыг буцааж худалдах замаар өрийн зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа.

УИХын гишүүн Х.БулгантуяаЦар тахлын тухай  хууль энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна, Засгийн газар ямар бодолтой байна вэ. Цар тахлын үед төсвийн тодотголыг хийхэд ч амаргүй. 7.2 хувийн эдийн засгийн өсөлтийг хэр  биелэгдэнэ гэж харж байна вэ?.

Сангийн сайд Ч.ХүрэлбаатарЦар тахлын тухай хуулийн хэрэгжих хугацаа энэ онд дуусгавар болно. Засгийн газар энэ хуулийн хугацааг дахин зургаан сараар сунгах саналыг УИХ-д оруулж байгаа. Цар тахлын хууль дотор нэг удаа зургаан сараар сунгана гэсэн зохицуулалт бий.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.