Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
П.Эрхэмбулганыг хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардаж байна

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн Менежментийн хувьчлал Монгол Улсын Их хурлын 56 дугаар тогтоол, Засгийн газрын 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 128 болон 61 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлалын комисс (НӨХК)-ын 73 дугаар тогтоолуудын дагуу 2008-2011 онд нийт гурван жилийн хугацаатай явагдаж, НӨХК-ын 2012 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн аванхоёрдугаар тогтоолоор Менежментийн гэрээний биелэлтийг “Хангалттай” гэж дүгнэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль (ТБОНӨТХ) болон гэрээнд заасны дагуу Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгээр Менежментийн хувьчлал хийгдэж дууссан тул НӨХКомисс нь хууль, гэрээний заалтын дагуу өмчийг шилжүүлж, дуусгавар болгох шийдвэрийг гаргах ёстой байсан атал гэрээнд огт заагдаагүй “нэг жилээр сунган ажиллуулах” гэдэг шийдвэр гаргасны улмаас эцэслэн шийдвэрлэгдэхгүй байсаар “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн хувьчлалын асуудал шүүхийн байгууллагад шилжсэн.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг хувьчлах, менежментийн гэрээг дуусгавар болгох асуудал шүүхийн гурван шат дамжин улмаар Монгол Улсын дээд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж, Улсын дээд шүүх 2014 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2012 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн арванхоёрдугаар тогтоолын хоёрдугаар заалтыг “Илт хууль бус болохыг” тогтоож, “Гэрээний дагуу дуусгавар болгосон шийдвэрийг гаргахыг Нийслэлийн өмч хувьчлах комисст даалгасугай" гэсэн 620 дугаартай шийдвэр гаргасан болно. Одоогоор Нийслэлийн өмч хувьчлах комисст Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын 2015 оны аравдугаар сарын 01-ний өдрийн 97 дугаартай албадан гүйцэтгүүлэх хуудас хүргэгдэн албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганы зүгээс  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдлийг байнга хийсээр байгаа тул бид 2025 оны нэгдүгээр сарын 09-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд хандсан.

Гэтэл өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 13-нд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Захиргаа, төлөвлөлт удирдлагын газрын дарга У.Бат-Очир нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга Б.Баттулга, тус хэлтсийн цагдаа нарын хамт ирж,  цонхыг хагалан хаалгыг эвдэж орж, хүч түрэн эмнэлгийн захирлын өрөөнөөс юу ч юм хайж, ширээ шургуулгын нүдийг ухаж,  дараа нь хаалгыг нь дотроос хааж нэг ч хүн оруулалгүйгээр чухам юу хийсэн нь үл ойлгогдож байна.

2025 оны нэгдүгээр сарын 13 Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Захиргаа, төлөвлөлт удирдлагын газрын дарга У.Бат-Очир нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга Б.Баттулга, тус хэлтсийн цагдаа нарын хамт ирж,  цонхыг хагалан хаалгыг эвдэж орж, хүч түрэн дайрч оров.

Ингээд эмнэлгийн захирлын өрөөний хаалганы цоожийг солиод явсан байна. Энэ явдал болсны дараа хэвлэлүүдээр “Ж.Хатанбаатар болон түүний хүү Х.Гүрбазар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ч ажил хүлээлцэх үүргээ удаа дараа биелүүлээгүй байна” гэдэг худал мэдээллийг тарааж, олон нийтийг төөрөлдүүлэх худал ташаа мэдээлэл өгөх ажлыг хийж байна.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлал нь хуулийн дагуу явагдсан гэдгийг Улсын дээд шүүх эцэслэн тогтоосон, тус төвийн гүйцэтгэх захирлаар Х.Гүрбазарыг томилсон нь хуулийн дагуу явагдсан. Мөн түүнчлэн нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх гэсэн шатлалтай учраас УАУЭСКТ-ийн удирдлагыг чөлөөлөх томилох эрх зүйн үндэс түүнд байхгүй. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад ингэж хууль бусаар удирдлагыг өөрчлөх гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл билээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Пүрэвдоржийн Эрхэмбулганыг хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Мөн П.Эрхэмбулган дарга та хууль зөрчсөн энэ үйлдлийнхээ үр дагавар, хор хохирлыг бүрнээ хариуцах ёстой гэдгийг анхааруулж байна хэмээн УАУЭСКТ-ийн Менежментийн баг мэдээлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.