Хөвсгөл нууран дээгүүр зорчихгүй байхыг сануулсан тэмдэг байршуулсныг Онцгой байдлын ерөнхий газраас санууллаа.
Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур Хатгал тосгоны орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 58 см, Ханх орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 52 см байгаа нь олон жилийн дунджаас 20-25 см-ээр бага байгаа юм.
Тиймээс мөсөн дээгүүр зорчих болон явахыг хориглосон тэмдгийг байршуулсан байна.
Иймд Хөвсгөл нуурыг зорих гэж байгаа аялагчид, тээвэрчид болон нутгийн ард, иргэд, малчид, та бүхнийг анхааруулга, хориглох тэмдэг байрлуулсан газрууд болон мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.