Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
"Халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлнэ"

Сонгинохайрхан дүүргийн 9, 26, 35 дугаар хороонд халиа тошин үүссэн байршлуудад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан ажиллалаа. Тус дүүргийн хэмжээнд есөн хорооны 15 байршилд халиа тошин үүсээд байна.

Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Нарангийн энгэрт 20 орчим айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, нөхцөл байдал хүндэрсэн учраас эхний ээлжид тухайн байршилд амьдардаг иргэдийн зорчих хөдөлгөөн, орц гарцыг нээх ажлыг шуурхай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер үүрэг болголоо. Нарангийн энгэр орчимд 2-3 байнгын урсацтай булаг, шанд байдаг бөгөөд 2019 оноос эхлэн зун нь их хэмжээний үер буух, өвөл нь халиа тошин үүсэх болсон.

Мөн тус дүүргийн 9 дүгээр хороо, Зүүнсалаа орчимд халиа тошин үүссэн байршилд 18 айл хүнд нөхцөлд оршин сууж байна. Тухайн байршилд 2018 оноос хойш халиа тошин идэвхжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн зуны бороо болон энэ өвөл цаг агаар төдийлөн хүйтрэхгүй байгаатай холбоотойгоор халиа тошин өмнөх жилүүдээс их хэмжээгээр үүсээд байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны халиа тошин үүссэн байршилд мөсөөр далан босгох, шуудуу татах, иргэдийн зорчих гарцыг нээх ажлыг хийж байгааг тус дүүргийн менежер Д.Баярсайхан хэллээ. Эдгээр халиа тошин үүссэн байршилд нийслэл, дүүрэг, хороодоос арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газраас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн албатай хамтран тухайн орчмын байнгын ундаргатай булаг, хөрсний усны урсгалыг сааруулах, голдирлыг өөрчлөх, суваг татах, явганы хүн гарц гаргах, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг тухайн байршлуудад жил бүр шуудуу татаж, мөсийг арилгаж шат дараалсан арга хэмжээ авдаг боловч энэ жил нөхцөл байдал илүү хүндэрсэн учраас халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн удирдлага болон холбогдох албаныханд үүрэг болгов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.