Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Вакцин авахын тулд заавал дахин зээл авах шаардлага бий юу? Сангийн сайдаа...

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар хуралдаж, ирэх 2021 оны төсвийг баталлаа.

Төсвийг батлах үеэр олон нийтийн анхаарлыг татсан нэг асуудал нь ковид 19 цар тахалтай тэмцэхэд зарцуулагдаж буй хөрөнгө болон вакцин худалдаж авахад хэр хэмжээний мөнгө байх вэ? Гэдэг асуулт байлаа.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газар 50.6 сая ам.долларын зээлийг коронавирусийн халдварын эсрэг вакцинд зарцуулах хүсэлтээ Дэлхийн банканд өгсөн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Тэрээр... Арваннэгдүгээр сарын 16-н Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр энэ зээл батлагдана. Нийт хүн амын 60 хувьд вакцинжуулалт хийлгэнэ гэж ийм захиалга өгсөн. ДЭМБ-аар баталгаажсан вакциныг авч хэрэглэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр батлагдсаны дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ." гэв. 

Өөрөөр хэлбэл манай улсад вакцин худалдаж авах мөнгө байхгүй бөгөөд вакциныг Дэлхийн банкны зээлээр авна гэсэн үг.

Засгийн газар цар тахлын нөлөөллийг бууруулах эдийн засгийн арга хэмжээгээ гуравдугаар сарын 27-ноос хэрэгжүүлж, нийт 6 их наяд төгрөгийн өртөг бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай Сангийн сайд танилцуулж байлаа.  Энэ нь дотооддын аж ахуй нэгж, иргэдийг дэмжих хөрөнгө байсан хэдий ч гаднын улс орон болон олон улсын байгууллагуудаас коронавирусийн эсрэг тэмцэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс багагүй зээл тусламжийг Монгол Улсад олгосон.

Эдгээрээс дурьдвал...

2020 онд Засгийн газраас түнш орнууд болон олон улсын байгууллага, банкнаас авсан зээл, буцалтгүй тусламж....

  1. Азийн хөгжлийн банкнаас зээл 100 сая ам доллар.

Богино хугацаанд хэлэлцээр хийж, УИХ-аар соёрхон батлуулснаар 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн санд хүлээн авсан.

Зорилго: Хүн амын эмзэг бүлэг болон ААН-үүдэд үзүүлэх нэн чухал тусламж дэмжлэгийг санхүүжүүлэх, эдийн засагт цар тахлын үзүүлэх сөрөг нөлөөг зөөлрүүлэх, эрүүл мэндийн салбар, нийгмийн хамгааллын чиглэлд үүсээд буй санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг болох

  1. ОУВС-аас зээл 99 сая ам доллар. \2020.06.08\

2020 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Зорилго: Covid-19-өөс хамгаалж, иргэдийн амь насыг эрсдэлд оруулахаас сэргийлэх ажлаа үргэлжлүүлж, эдийн засгаа тэтгэх

  1. Европын холбооноос буцалтгүй тусламж болох 50.8 сая евро буюу 59.7 сая ам доллар.

2020-2024 онд буюу 4 жилийн хугацаанд нийт 50.8 сая еврог буцалтгүй тусламжаар төсвийн дэмжлэг хэлбэрээр хүлээж авахаас 2020 онд 16 сая евро буюу 18 сая ам.доллар хүлээж авна. Хараахан орж ирээгүй байна.

Зорилго: Төсвийн дэмжлэгээс гадна Засгийн газар Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг оношлох, эмчлэх чадавхийг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх төслийн санхүүжилт хэлбэрээр нэн хөнгөлөлттэй зээл, тусламжийн эх үүсвэрүүд бүрдүүлсэн.

  1. Дэлхийн банкнаас  26.9 сая доллар. \2020.04.09\

Зорилго: Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдийг 1000 орчим нэр төрлийн 11 500 гаруй тоног төхөөрөмжөөр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн худалдан авалтыг Дэлхийн банкны журмын дагуу Эрүүл мэндийн яам зохион байгуулах бөгөөд санхүүжилт нь тоног төхөөрөмж нийлүүлэгч компани руу Дэлхийн банкнаас тухай бүр шилжинэ.

  1. Японы Засгийн газраас 1.2 тэрбум иен буюу 9 сая 319 мянган ам долларын буцалтгүй тусламж \2020.06.17\

Зорилго: Эхний 1.0 тэрбум иенийг “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хэлбэрээр буюу "COVID-19" цар тахалтай тэмцэхэд зориулан эмнэлгийн машин болон эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж, хэрэгсэл Япон Улсаас нийлүүлнэ. Эдгээрийг худалдан авах, тээвэрлэх, нийлүүлэх ажлыг JICS (Japan International Cooperation System) байгууллага шууд хариуцан гүйцэтгэх бөгөөд санхүүжилт нь Япон Улс дотроо шууд шилжинэ.

  1. 6.  НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс 200 мянган ам долларын зээл тусламж авсан. 

КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэхэд нэн шаардлагатай дэмжлэг үзүүлэх

  1. АНУ-аас Монгол Улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгөхөөр болов \2020.03.24\

Зорилго: АНУ-аас үзүүлж буй уг тусламжийг эрсдлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шилжилгээ хийхэд ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэхэд зориулна. 

  1. Япон улс 670 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болов \2020.04.21\

Зорилго:  Япон улсын Засгийн газраас COVID-19 коронавируст халдвар дэлхий нийтээр тархаж буй энэ үед Олон улсын байгууллагуудтай хамтран арга хэмжээ авах үүднээс Монгол Улсад НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаар дамжуулан 670,680 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснээ Гадаад харилцааны яаманд албан ёсоор мэдэгдэв. 

  1. АХБ 26.4 сая ам.доллароор санхүүжүүлэхээр болов \2020.06.22\

Зорилго: Хүн амын эмзэг бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах хүрээнд Эмзэг, ядуу бүлэгт олгодог хүнсний эрхийн бичиг болон мөнгөн тусламжийн хөтөлбөрийг дэмжих.

      10. Япон Улсын Засгийн газар манай улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 0.01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн (230 гаруй сая ам.доллар) зээл олгохоор гэрээ байгуулсан. \2020.10.09\ орж ирээгүй

Зорилго: хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “COVID-19" цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн солилцох нот бичигт гарын үсэг зурав.

Дээр танилцуулсан гаднаас ирж буй зээл тусламжуудын мөнгийг зориулалтын бусаар зарцуулах боломжгүй гэдгийг Сангийн сайд хэлж, Засгийн газар тайлбар өгсөн ч зарцуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор танилцуулаагүй байна. 

Нэгтгээд үзвэл нийтэд мэдээлснээр нийт зээл тусламж 360 орчим сая ам.доллар буюу ойролцоогоор нэг их наядаар хэмжигдэж байна.

Үүнээс гадна Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Хандивын 3.5 тэрбум нь мөнгөн хөрөнгөн цугларсан гэх мэдээлэл албаныхан өгч байсан.

Гадаадын улс орнуудын өгсөн зээл, авсан тусламжийг зориулалтын бус зүйлд зарцуулах ямар ч боломжгүй гэж Сангийн сайд мэдээлсэн. Тэгвэл зориулалтын бусаар ашиглах боломжгүй гэж байгаа зээл, тусламжийн мөнгө хаашаа орсон бэ?  Ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ямар техник төхөөрөмж худалдаж авснаа олон нийтэд нээлттэй мэдээллэх нь зүйтэй бизээ.

Эдгээр тусламж, зээлээс вакцинаа худалдаж авч болдоггүй юм уу? Заавал дахин зээл авах шаардлага бий юу? Сангийн сайдаа...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.