Уншиж байна...
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголооАхмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоноМонгол Улсад 418,732 жуулчин иржээХууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөшөөрлийг цуцалжээУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэвМонгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ
Прокурорын байгууллага химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 13-наас 17-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 47196, мөрдөн байцаалтын 1939 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 202 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 71, Өмчлөх эрхийн эсрэг 54, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 47, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Авлига, албан тушаалын 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Мөнгө угаах болон Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах тус бүр 1 хэрэг байна.          

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас Эрүүл мэндийн төвийн албан тушаалтан Б.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдаж авсан эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг бусдад өгч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-“Эрдэнэс таван толгой” ХК-ийн албан тушаалтан Г.А нь тус компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр хамтран ажилладаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах, сунгах ажлыг гүйцэтгэх зэргээр ашиг сонирхлын төлөө албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, мөн “Эрдэнэс таван толгой” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр хамтран ажиллаж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мэдээллийг бусдад өгсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

-Гадаад худалдаа, ашигт малтмал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан нийт 5 литрийн хэмжээтэй бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн хэмээн Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.