Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хооронд хиймэл оюун ухаанд суурилсан “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Шадар сайд Т.Доржханд, Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Үйл ажиллагаа хариуцсан захирал Оливер Шваб нар гарын үсэг зурлаа.
 
Энэхүү платформ нь улс орнуудын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг түргэтгэх, дэлхий дахинд гарч буй олон түвшний өөрчлөлт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийх, цаг алдалгүй хариу арга хэмжээ авах, стратегийн шийдвэр гаргалтыг илүү үр дүнд хүргэх зэрэг ач холбогдолтой.

Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухаан, хүний нөөц, ногоон шилжилтийг хөгжлийн бодлоготойгоо уялдуулан авч үзэхээ зарласан. Мөн Давосын эдийн засгийн чуулга уулзалт “Ухаалаг эрин үеийг төлөвшүүлэх нь” сэдвийн дор болж буй зэрэг нь тус платформыг хөгжүүлэхийн чухлыг нотолж буйг талууд онцлов. Монгол Улс “Стратегийн оюун ухааны платформ”-д нэгдсэнээр тухайлбал, олон улсын шинжлэх ухааны болон тинк-танк байгууллагууд, 4000 гаруй эрдэмтэн, судлаачийн судалгааны ажлыг нэг дороос авч ашиглах боломжтой болж, эдгээрийг эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход ашиглахаар төлөвлөж байна. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү дэвшилтэт платформ төрийн байгууллагуудын стратеги, төлөвлөлтийг илүү боловсронгуй, үр дүнтэй болгон төрийн бүтээмжийг дээшлүүлж, шийдвэр гаргалтад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тооцоолж байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт “Стратегийн оюун ухааны платформыг сүүлийн 10 жил хөгжүүлж буй бөгөөд Монгол Улс энэ төслийг хамтран хэрэгжүүлэх хоёр дахь улс болж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.