Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Зам, тээврийн хөгжлийн яаманд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2 дахь хэсэгт заасан чиг үүргийн хүрээнд “Улс хооронд байнгын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн төслийг хянан үзжээ.

Уг удирдамжийн төслийг хянах явцад улс хооронд байнгын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох үйл ажиллагааг хүнд сурталгүй, ил тод зохион байгуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох асуудлуудыг нарийвчлан тусгаагүй нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх шалтгаан, нөхцөлийг бий болгож болзошгүй байна.

Тиймээс “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох үйл ажиллагааг удирдамжаар бус салбарын хэмжээнд нэг мөр журамлан хэрэгжүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхой тусгах, нэг байгууллагад олноор олгож давуу байдал үүсгэх нөхцөл байдлыг хязгаарлах, зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг цахим хуудсанд ил тод, нээлттэй байршуулах зэрэг чиглэлд анхаарч ажиллах талаарх Зөвлөмжийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод хүргүүлсэн хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.