Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Амарбаясгалан: Шинэ парламент алс хязгаар нутгийн иргэдийнхээ санал хүсэлтийг бодлого, шийдвэртээ тусгаж, эргэх холбоотой ажиллах болно

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар Говь-Алтай аймгийн 10 суманд (Есөнбулаг, Тайшир, Дэлгэр, Бигэр, Чандмань, Эрдэнэ, Баянтоорой тосгон, Алтай, Цээл, Халиун) ажиллав. 126 гишүүнтэй, таван нам, эвслийн төлөөлөл бүхий УИХ-ын анхны намрын чуулганаар хэлэлцэн баталсан хуулиуд, парламентаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар орон нутгийн иргэдэд танилцуулж, тэдний санал хүсэлтийг хүлээн авлаа.

Говь-Алтай аймгийн иргэд сумдын авто замын асуудлыг хамгийн ихээр хөндлөө. Тэд зах зээлд хүрэхийн тулд 1000 гаруй километр зам туулдаг учраас хатуу хучилттай авто замаар холбогдсоноор иргэдийн амьжиргааны түвшин нэмэгдэж, эдийн засгийн тэлэлт бий болох юм. Тиймээс Алтай-Улиастай, Алтай-Бургастай боомт хүртэлх авто замын ажлыг яаралтай эхлүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байна. 

​​

Говийн Их дархан цаазат А хэсэгт хамаарах бүс нутагт амьдран суугаа иргэд Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудлаар санал хүсэлтээ илэрхийлсээр байна. УИХ-аас “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан 33407 иргэний саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэг эрдэмтэн судлаач, иргэд, байгаль хамгаалагчид гээд олон талын байр суурийг нэгтгэж, бодит тооцоо, судалгаанд тулгуурлаж, шийдвэр гаргана гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар уулзалтын үеэр иргэдэд тайлбарлалаа.

​

Баруун бүс нутаг цөлжилтөд нэрвэгдэж эхэлсэн учраас 42 суманд 6,6 тэрбум төгрөгөөр хөв цөөрөм барих ажлыг энэ онд эхлүүлэхээр болжээ. Говь-Алтай аймгийн хувьд 15 суманд хөв цөөрөм барьж, гадаргын усыг цуглуулах зураг төсөл гарсан байна. Сумын иргэдийн зүгээс уг ажилд талархалтай байгаагаа илэрхийлэв.

​

Говь-Алтай аймгийн зарим суманд шинэ барилга, байгууламж баригдаж буй ч дэд бүтэц нь хийгдээгүйн улмаас ашиглалтад орж чадахгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандлаа. Тиймээс сумдын дэд бүтэц, цэвэр, бохир усны шугам, цэвэрлэх байгууламж зэргийг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ уулзалтын үеэр УИХ-ын дарга тодотголоо.

​​

Түүнчлэн, малчдын амьжиргааг дээшлүүлэх, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч болох боломжийг бүрдүүлэх “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг сумдын иргэд дэмжсээр, идэвхтэй оролцож эхэлсэн талаар дурдав. Тиймээс цаашид уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн, орон нутагтаа сайхан амьдрах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэж байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс хязгаар нутагт амьдран суугаа иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтийг бодлого шийдвэртээ тусган ажиллах нь чухал гэдгийг онцлоод цаашид шинэ парламент иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллана гэдгээ илэрхийллээ.

​

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.