Уншиж байна...
Өнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ 126 ГИШҮҮНИЙ СОНОРТ

Эмч эмнэлгийн ажилтнууд, өвчтөн үйлчлүүлэгчдийн

эрхийг хамгаалахад дэмжлэг хүсэх тухай

      Бид Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвтэй холбоотой Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа хотын даргын талаар болон Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжихэд бодлогын дэмжлэг үзүүлж өгөхийг 2024 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр төрийн түшээдэд хандаж байсан.

        Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нь Улсын дээд шүүхийн шийдвэр, шүүхийн албадан гүйцэтгэх захирамжийг хэрэгжүүлэхгүй байх хэрнээ, өөрийн харьяа нийслэлийн захиргааны байгууллагуудаар Улсын дээд шүүхийн шийдвэрийн эсрэг тушаал гаргуулах, гаргасан тушаалыг нь цагдаагийн байгууллагаар албадан гүйцэтгүүлэх ажлыг хүч түрэн балмад байдлаар эмнэлгийн ажилтан албан хаагчдыг айлган сүрдүүлэх хавчин шахах байдлаар хийж байна.

       Өнөөдөр буюу 2025 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн байдлаар тус клиник төвийн төрийн сангийн гүйлгээг 2025.01.15-ны өдрөөр зогсоож, өвчтөнүүдийн эм тариа эмчилгээний туслах материалууд хоол хүнсийг тасалдуулан,  ажилчин албан хаагчид хөдөлмөрийн хөлс цалингаа авч чадахгүй, байгууллага халаалт дулаан гэрэл цахилгааны төлбөр тооцоогоо хийж чадахгүй байдалд хүргэх, гүйцэтгэх захирлын тоон гарын үсэг, нэвтрэх эрхийг хаасан. Энэ мэтчилэн төрийн сангаараа дамжуулан татвар, нийгмийн даатгалыг төлөх гүйлгээг хаан зогсоож, заавал өр төлбөртэй, зөрчилтэй байгууллага болгон харуулах  гэсэн оролдлого нь эмч ажилтнуудын эрх, өвчтөнүүдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг УИХ-ын эрхэм гишүүд та бүхэн онцгой анхааралд авна уу .

        Эрх мэдэл албан тушаалын хүч бяраар захиргаа, хүчний байгууллагуудыг ашиглахын зэрэгцээ, хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр илт буруутган Нийгмийн даатгалын шимтгэл, татварт өр төлбөр үүссэн байгаа нь шимтгэл төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үүссэн байж болзошгүй гэж нийтэд түгээж, гэмт хэрэг үүсгэнэ шүү гэж айлган сүрдүүлж байгаа нь хэрээс хэтэрч байна.

      УАУ-ны ЭСКТөвийн Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй Менежментийн хувьчлал гурван жилийн хугацаанд хийгдэж, аудитын дүгнэлт нь гарч, 2012 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн Нийслэлийн өмч хувьчлалын комиссын арванхоёрдугаар тогтоолын нэгдүгээр заалтаар “хангалттай” гэж дүгнэгдсэнээр ТБОНӨТХууль, Менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ дүгнүүлснээр дүүрсэн. Хотын захиргааны буруутай үйлдлээс болж хойшилсоор Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр дамжин Улсын дээд шүүхээс 2015 онд энэ асуудлыг эцэслэн тогтоож, Нийслэлийн өмч хувьчлах комисс-т Гэрээний дагуу дуусгавар болгох шийдвэр гаргахыг даалгасан тогтоол гаргасныг хэрэгжүүлэхгүй 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл Нийслэлийн төсөвт байгууллагын тоонд хамааруулан явж байна. 

Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өнөөдрийг  хүртэл Нийслэлийн төсөвт байгууллагаар нь байлгаж байгаа нь хотын даргын өөрийнх хууль, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа  буруу үйлдэл. Хотын дарга Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, тус эмнэлгийг төсөвт байгууллагад байлгаж байгаа учраас, энэ байгууллагын тогтмол зардал, цалин хөлс, шимтгэлийн зардлыг хотоос санхүүжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй, сүүлийн жилүүдэд нийгмийн даатгал, татварт өр төлбөртэй байдалтай байлгаж байгаагаас гадна одоогийн байдлаар эмнэлгийн санхүүжилтийг бүрэн зогсоож,  эмнэлгийн эмч ажилтнуудыг, эмчлүүлж байгаа иргэдийн эрхийг хөсөрдүүлж хохироож байна. Дараалан хууль зөрчиж байгаа энэ бусармаг хариуцлагагүй үйлдлээ УАУЭСКТ-т тохох гэж эрх мэдлээ ашиглан цагдаа хуулийн байгууллагыг ашиглан айлган сүрдүүлж дарамталж байна.

       Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нь Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаагаараа Монгол Улсын Үндсэн хуулийн 50-ийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд түүнийг бүх, шүүх бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн. УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаагийн улмаас УАУЭСКТ өнөөг хүртэл нийслэлийн төсөвт байгууллага гэсэн статустай явж байгаа. Гэтэл Нийслэлийн эрүүл мэндийн газар, Төрийн сан зэрэг хотын холбогдох байгууллагаараа дамжуулан төсвийг зогсоож, эмч, эмнэлгийн ажилтнуудыг  цалингүй, эмчлүүлэгч өвчтөнүүдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулж, хүний эрхийг ноцтой зөрчиж байна.

      Улаанбаатар хотын даргын хууль зөрчсөн үйлдлийг зогсоож, эмч эмнэлгийн ажилтнуудын хууль ёсны эрх, өвчтөн үйлчлүүлэгчдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах  хүний эрхийг хамгаалахад УИХ-ын гишүүд та бүхэн хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү.

Мэргэжлийн багийн ахлагч   Ж.Хатанбаатар  

Улаанбаатар хот 2025.02.06

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.