Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
"Энхсаран" сувиллын үйл ажиллагааг бүрэн зогсоохоор боллоо

Улсын Онцгой комиссын даргын шуурхай хуралдаан болж, "Энхсаран" сувиллын үйл ажиллагааг бүрэн зогсоохоор боллоо. 

ОБЕГ-ын дарга Г.АРИУНБУЯН: Сүүлийн өдрүүдэд "Энхсаран" сувилалтай холбоотой асуудал цахим орчинд шүүмжлэл дагуулж байна. Анх Сovid-19 дэгдэх үед тусгаарлах байрны зориулалттай ашиглах байруудыг сонгох үед нисэх буудлаас хамгийн ойр байрлалтай, үйлчилгээ хамгийн боломжийн гэдэг утгаар тус сувиллыг сонгосон. Сүүлийн хоёр сарын хугацаанд сувиллын үйл ажиллагаа доголдож, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм мөрдөхгүй байх зэрэг шүүмжлэл дагуулсан. Энэ сарын 11-нд цаашид тус сувилал үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн саналыг хүргүүлсэн. Нийт 81 иргэнийг "Дрийм", "Кентавр" зочид буудлуудад шилжүүлсэн. Үйлчилгээнд ажилласан алба хаагчдыг "Сүнжин гранд" зочид буудал руу шилжүүлж дууслаа.

"Энхсаран" сувиллаас халдвар голомтлон тархсан байж болзошгүй гэх асуудал байгаа тул сувилалд буй иргэдээс дахин шинжилгээ авна. Тус сувиллын үйл ажиллагааг бүрэн зогсооно. гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.