Уншиж байна...
Нийт шүүгчийн хуралдаанаар улс төрийн намтай холбоотой асуудлыг шийдвэрлэлээНийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголооАхмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоноМонгол Улсад 418,732 жуулчин иржээХууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөшөөрлийг цуцалжээУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэвМонгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа
Энэ сарын 22-27-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулна

Энэ сарын 22-27-ны өдрүүдэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцоно. Бүсчлэлийн хувьд хойноос урагш чиглэлд 32-ын тойргоос Маршалын гүүрний уулзвар хүртэл, баруунаас зүүн чиглэлд 5 шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэл тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцох юм. Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон ТЦА, ЗХУТ-ийн холбогдох албаныхан өнөөдөр  мэдээллийг өглөө.

Ойрын өдрүүдэд Нарантуул, Хархорин, Барс-2, Сандэй плаза, Сандэй-2 зэрэг зах, худалдааны төв рүү чиглэсэн гол гудамж замууд буюу Намянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамж, Москвагийн гудамж, Нарны замын ачаалал эрс нэмэгдсэн. Хөдөлгөөний дундаж хурд 5 км/цаг болж, түгжрэлд ихээр нөлөөлж байна.

НЗДТГ-аас Ulaanbaatar.mn сайтаар “Авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан тэгш, сондгойгоор зорчуулахыг та дэмжих үү” санал асуулгыг явуулсан. Санал асуулгад 3013 иргэн оролцож 50,04 хувь буюу 1508 иргэн дэмжсэн бол 49,95 хувь буюу 1505 дэмжихгүй гэж санал өгсөн. Мөн хоёрдугаар сарын 11-17-ны өдөр хүртэл иргэд, олон нийтээс мэдээллийн сувгуудаар дамжуулан санал авахад нийт 18,542 иргэн санал өгч, 68 хувь нь дэмжиж, 24 хувь нь дэмжээгүй юм. Санал асуулгад оролцсон иргэдийн олонх сар шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцохыг дэмжсэн учир шийдвэр ийнхүү энэ сарын 22 буюу бямба гарагаас хэрэгжихээр боллоо.

Ташрамд, өнгөрсөн жилүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахад хөдөлгөөний ачаалал хэрхэн буурсан талаар товч танилцуулъя.

  • 08.27-2022.09.03 хүртэл нийт 7 хоног тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахад хөдөлгөөний ачаалал бүсчлэл дотор 44 хувь буурч байсан.
  • 08.26-2023.09.14 хүртэл 20 хоног тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахад хөдөлгөөний ачаалал бүсчлэл дотор 32 хувь буурч байсан.
  • 12.18-2024.01.31 хүртэл нийт 46 хоног тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахад хөдөлгөөний ачаалал бүсчлэл дотор 44 хувь буурч байсан юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.