Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бөгөөд бодит мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар урамшуулал олгохоор хуульчилсан зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, журмыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлсэн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлд Байгаль орчныг хамгаалах ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийн хөшүүргийг ашиглахаар хуульчилсан байдаг.

Тодруулбал:

  • Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх заалт: “Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд мөнгөн урамшууллыг олгоно”,
  • Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 5 дахь заалт: “Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогын 15 хувийг тухайн зөрчлийг илрүүлсэн улсын байцаагч, байгаль хамгаалагчид олгоно”,
  • Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 8 дахь заалт: “Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн иргэн, нөхөрлөл, төрийн бус байгууллагад 150000 төгрөгийн мөнгөн урамшууллыг олгоно” гэж тус тус хуульчилсан бөгөөд урамшуулал олгох журмыг Сангийн болон Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд батлахаар заасан.

Дээрх заалтын дагуу Сангийн сайд, Байгаль орчны сайдын 2006 оны 342/366 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэнд мөнгөн урамшуулал олгох журам”, 2 дугаар хавсралтаар “Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогоос байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг урамшуулах журам” тус тус батлагдсан боловч урамшуулал олгохоор хуульчилсан санхүүжилтийн эх үүсвэр, хууль эрх зүйн зохицуулалт зөрүүтэйгээс журмын хэрэгжилт хангагдахгүй байна.

Байгаль орчны салбарт хийж гүйцэтгэсэн сүүлийн 2 жилийн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд иргэдийн өргөдөл, гомдлын мөрөөр хийсэн хяналт шалгалтын тоо өссөн, байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын хэмжээ, зөрчил гаргагчдын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Иймд тус яамнаас иргэд, олон нийтийн байгалиа хамгаалах журамт үүргийг идэвхижүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гомдол, мэдээлэл хүлээж авах тусгай дугаар ажиллуулж, иргэдийн гомдол, хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг шуурхай зохион байгуулах, үнэн бодит мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулах эрх зүйн зохицуулалтыг боловсруулахад анхаарч ажиллаж байна гэлээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар урамшуулал олгохоор хуульчилсан зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, журмыг шинэчлэн боловсруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангаж, саналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газарт ирүүлэхийг уриаллаа.

Холбогдож мэдээлэл авах утас: 51-267675.

Цахим шуудангийн хаяг: salbariinhynalt@mecc.gov.mn

Эх сурвалж: БОУАӨЯ-ны Салбарын хяналтын газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.