Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Танаа

Нийслэлийн удирдлага, Эрүүл мэндийн газрын дарга нарын хууль бус үйл ажиллагааны талаар сэрэмжлүүлэх нь 

Үндсэн хуулиар баталгаажсан Улсын дээд шүүхийн эцэслэн гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргаж байгаа хотын удирдлага, дарга Х.Нямбаатар, түүний дор үүрэг гүйцэтгэж байгаа Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарын хууль бус үйлдлүүдийн талаар 2025 02 24-д танд ил захидлаар хандсан билээ. УАУЭСКТ-ийн менежментийн хувьчлалыг дуусгавар болгохыг даалгасан УДШ-ийн шийдвэрийг Нийслэлийн удирдлага хэрэгжүүлэхгүй, Менежментийн багийн бие даасан үйл ажиллагааг явуулах боломжийг бүрдүүлэхгүй, эмнэлгийг хүчээр өөрийн төсөвт байгууллагын харьяалалд байлгасаар байгаа.

34 жилийн турш тасралтгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын хувьчлалыг дуусгавар болгохгүй эрх мэдлээ ашиглан төсөвт байгууллага хэвээр байлгаж, санхүүжилтийг  гэв гэнэт таслан зогсоож, 100 гаруй эмч, ажилтны цалинг зогсоож хүмүүсийг хохироож байгаа.

2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр НЭМГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн эдийн засагч Отгонжаргал тус клиник төвийн ерөнхий санхүүч Л.Байгальмаатай ярьж, “Х.Гүрбазар захирлын эрхээр” зөвхөн цалингийн гүйлгээ хийнэ. Өөр ямар ч гүйлгээ хийхгүй, цалингийн гүйлгээг шивж оруул гэсэн. Энэ дагуу Х.Гүрбазар захирлын гарын үсэг, байгууллагын хүчин төгөлдөр тамга бүхий хүсэлтээр тус төвийн ажилтнуудын цалингийн гүйлгээ хийгдсэн. Энэ нь Нийслэлийн Засаг дарга телевизээр Менежментийг багийг тамгаа аваад зугтсан, ажилчдын цалинг тавиулах гэхээр болохгүй байна гэсэн нь худал мэдээлэл тараасан байсан гэдгийг нотолж байна.

Хотын удирдлага биднийг “Тамгаа аваад зугтсан” гэдэг худал мэдээлэл тараасны цаана хууль бусаар шинээр тамга хийлгэх оролдлого явагдаж байсан бөгөөд Улсын бүртгэлийн албанаас энэ сарын 21-нд эмнэлгийн гүйцэтгэх захирал Х.Гүрбазарт хандаж, “Тамга гээгдүүлсэн тул шинээр бүртгүүлэх хүсэлт ирж байгаа нь ямар учиртай болох талаар тайлбараа ирүүлэх”-ийг утсаар мэдэгдсэн.

Бүртгэлийн газарт бид холбогдох баримт тайлбарыг гаргаж өгсөн. Гэтэл хуулийн хүчин төгөлдөр эрх бүхий томилогдсон захирал, хуулийн хүчин төгөлдөр эрх бүхий тамга байсаар байхад НЭМГ-аас тус төвийн захирлаар  хууль бусаар томилогдсон захирал гэх Дэлгэрбаяр нь УАУЭСКТ-ийн Улсын бүртгэлийн  гэрчилгээ, тамгыг дахин хийлгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд энэ үйлдлийн талаар тодруулах, тайлбар өгөх зорилгоор Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэстэй 2025.02.25 өдөр манай байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч очиж уулзан, Шүүхийн шийдвэрүүд болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалыг түдгэлзүүлэх Захиргааны хэрэг үүсгэж байгаа тухай тайлбарлахад ахлах мэргэжилтэн нь “Цагдаагаас бичиг” ирсэн учраас манайх бүртгэсэн, Ерөнхий газраас танайд бичгээр хариу өгнө”  гэсэн.

Хууль бусаар томилогдсон захирал Дэлгэрбаяр, хууль бусаар хийлгэсэн тамгатай холбоотой аливаа хууль бус үйл ажиллагаанаас үүдэлтэй хариуцлагыг Менежментийн баг, тус багаас томилогдсон албан ёсны гүйцэтгэх удирдлага хариуцахгүй. Тиймээс Нийслэлийн удирдлага, Эрүүл мэндийн газрын дарга нарын хууль бус үйл ажиллагааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд танаа болон олон нийтэд сэрэмжлүүлж байна.

УАУЭСКТ-ийн менежментийн баг нь хуулийн дагуу гаргасан аливаа шийдвэрийг дагаж мөрдөнө. Хуулийн дагуу шийдвэр гарвал байгууллагын тамга тэмдгийг хүлээлгэн өгнө. Харин хууль бус шийдвэр гаргаж байгаа хотын удирдлага, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарын үйлдлийг дагалдан өөрсдөө хууль зөрчигч болохгүй.

УАУЭСКТ-ийн менежментийн хувьчлалыг дуусгавар болгох талаар гарсан Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд, Улаанбаатар хотын удирдлагуудын хууль бус үйлдлийг зогсооход хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү.

 

Мэргэжлийн багийн ахлагч Ж.ХАТАНБААТАР

Улаанбаатар хот 2025.02.26 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.