Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ББСБ болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ

Улсын ерөнхий прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг замын хяналтын камер, тоног төхөөрөмжөөр илрүүлсэн, тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчид шийтгэл оногдуулсан шийдвэрийн биелэлтийг судалжээ.   

Зөрчлийн тухай хуулийн 3.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглан энэ хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт заасан зөрчил үйлдсэн нь автомат ажиллагаатай зураг-дүрс бичлэгийн техник, хэрэгслээр бэхжүүлэгдсэн бол тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид энэ хуульд заасан шийтгэл оногдуулна” гэж заасан.

Тодруулбал, банк бус санхүүгийн байгууллагын зээлээр тээврийн хэрэгсэл худалдан авсан тохиолдолд зээлийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тээврийн хэрэгслийн эзэмшигчээр тухайн банк бус санхүүгийн байгууллага нь Авто тээврийн үндэсний төвд бүртгэгддэгээс шалтгаалан тээврийн хэрэгслийн жолоочийн гаргасан зөрчилд банк бус санхүүгийн байгууллагад шийтгэл оногдуулдаг байна. Судалгаагаар Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш жолооч зөрчил үйлдсэний улмаас 335 банк бус санхүүгийн байгууллагад 17664 удаагийн 439.738.000 төгрөгийн,  98 мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид 13515 удаагийн 327.654.000 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулжээ.

  Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг хангуулах зорилгоор Улсын ерөнхий прокурорын газраас Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран банк бус санхүүгийн байгууллага, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, учирч буй хүндрэл, нөхцөл байдлын талаар ярилцан санал солилцлоо.   

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.