Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Б.Батжаргал томилогджээ

Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Б.Батжаргалыг томиллоо.

Б.Батжаргал нь 1975 онд төрсөн, эдийн засагч, санхүүгийн бакалавр, Бизнесийн удирдлагын магистр, Шинжлэх ухааны магистр, Бизнесийн удирдлагын докторын зэрэгтэй.

Боловсрол

  • 1983-1993 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн III дунд сургууль,
  • 1993-1997 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр бакалавр, 2003-2005 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр-Санхүүгийн менежмент мэргэжлээр,
  • 2007-2009 онд Калифорнийн Олон Улсын Их Сургуулийг Шинжлэх ухааны магистр-Олон улсын бизнес мэргэжлээр,
  • 2010-2018 онд Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийг Докторын түвшний Бизнесийн удирдлага хөтөлбөрөөр суралцаж,
  • 2024 онд Бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага

  • 1997-2009 онд Хадгаламжийн банк, Нэгдсэн бодлогын газрын эдийн засагч, ахлах эдийн засагч, Тусгай активийн албаны дарга,
  • 2009-2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн Банк, санхүү, нийгмийн даатгалын багш,
  • 2011-2016 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газарт, Нийгмийн даатгалын бодлого, эрх зүйн шинэчлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, Гадаад харилцаа, сургалт, мэдээллийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газарт ахлах мэргэжилтэн,
  • 2016-2024 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нийгмийн даатгал, хуримтлалын сангийн газарт ахлах мэргэжилтнээс эхлэн газрын дарга хүртэл мерит зарчмаар ажилласан, туршлагатай, мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин аж.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.