Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ч.Өнөрбаяр: Эрчим хүчний салбарт хяналт хийхэд цахилгааны үнэ 30-89 хувиар нэмэгдсэн байсан

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр: Өнгөрсөн оны төгсгөлд Дархан-Уул аймагт иргэдийн санал гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа хийгдсэн бөгөөд ноцтой зөрчлүүд илэрсэн мөн бусад аймгууд, Төрийн өмчит газруудад энэхүү зөрчлүүд харагдаж байна. Баянхонгор аймагт УИХ-ын нэр бүхий гишүүдээс ирсэн гомдол саналын дагуу хийгдсэн шалгалтаар хэд хэдэн газрын дарга нарыг хууль зөрчин томилсон байсан. Засгийн газрын харьяа байгууллагууд бусад аймгууд хяналт шалгалтын ажил хийгдэж байна.Төрийн албаны хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллах, хууль дээдлэх зарчмаар ажиллах, хууль зөрчсөн байгууллага болон төрийн албан хаагчдын засаж залруулах нь бидний үүрэг юм.

Засгийн газрын хурлаар Ерөнхий сайдын чиглэл өгсний дагуу Эрчим хүчний асуудал дээр хяналт шалгалтын ажиллагаа хийсэн. Хяналт шалгалтын явцад эрчим хүч, цахилгааны үнэ 30-89 хувиар нэмэгдсэн байсан. Жил бүр эрчим хүчний хэрэглээ 10-12 хувьтай нэмэгдэж байгаа нөгөө талдаа зөвшөөрөл олгодог хүнд суртал нь цаашид эрчим хүчний салбарын шинэчлэл дээр өөрчлөлт хийх шаардлага байгааг дурдлаа. Хамтарсан Засгийн газрын бодлогод шинэ эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах, эрчим хүний эрэлтийг хангахаар ажиллаж байгаа боловч зөвшөөрлийн асуудал, хүнд суртлыг устгахгүйгээр цааш явах боломжгүй юм. Энэ асуудал дээр төлөвлөгөө судалгаатай ажиллаж цаашид Засгийн газрын хуралдаанд танилцуулах болно гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.