Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Малайз Улсын Авлигатай тэмцэх хорооны дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийжээ

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн урилгаар Малайз Улсын Авлигатай тэмцэх хорооны дарга Тан Шри Дато' Шри Азам бин Баки тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны хоёрдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийсэн байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд Малайз Улсын Авлигатай тэмцэх хорооны дарга, тэргүүн комиссар Тан Шри Дато' Шри Азам бин Баки, тус хорооны Бодлого, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга Расида Абдул Карим, Олон улсын харилцааны дарга Ник Нурзай Мохд Зайнудин, туслах ажилтан Мохд Фадзил бин Мд Амин нарын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Малайзын Авлигатай тэмцэх хорооны дарга Азам бин Баки-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд З.Дашдаваа, Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын ажиллах тэргүүний чиглэл нь авлигатай тэмцэх асуудал байдаг бөгөөд манай улс авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэх зорилго тэмүүлэлтэй ажиллаж буйг дурдаад цаашид идэвхтэй, үр дүнтэй, хамтын ажиллагааны жишиг болохуйц харилцааг хөгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Малайз Улсын Авлигатай тэмцэх хорооны дарга, тэргүүн комиссар Азам бин Баки Монгол Улсад анх удаа айлчлан ирсэндээ сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд энэхүү завшааныг ашиглан Малайз Улсын Ерөнхий сайд ноён Анвар Ибрахим, Хууль зүйн сайд нарын мэндчилгээг уламжилж, өөрийн улсын Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр авлигатай тэмцэх чиглэлд олон улсын хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав. Монгол болон Малайз Улсын авлигатай тэмцэх байгууллага нь авлигатай тэмцэж, олон нийтийн болон бизнесийн шударга байдлыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэхэд чиглэсэн нэгэн ижил зорилготой тул хамтын ажиллагааны хүрээнд Малайз Улсын Авлигатай тэмцэх хорооны зүгээс бүхий л чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтох нар байлцав. Уулзалтын дараа талууд “Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон Малайз Улсын Авлигатай тэмцэх хороо хооронд авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав. Ингэснээр хоёр улсын авлигатай тэмцэх байгууллагуудын хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү айлчлал нь Монгол, Малайз Улсын Авлигатай тэмцэх байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, чиглэлийг гүнзгийрүүлэх, хамтарсан сургалт дадлага зохион байгуулж албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэх талаар өргөн хүрээнд санал солилцож, тодорхой асуудлуудаар харилцан тохиролцсон үр бүтээлч арга хэмжээ болов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.